ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА 2017 оны 3 дугаар улиралд

Нийтэлсэн: 2017 он 11 сар 17. 12 цаг 06 минут
Улсын хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого аймгийн төвд 989.9 мянган төгрөг, сумын төвд 871.3 мянган төгрөг, хөдөөд 832.5 мянган төгрөг боллоо. Улсын хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага аймгийн төвд 1.1 сая төгрөг, сумын төвд 1.0 сая төгрөг, хөдөөд 888.5 мянган төгрөг боллоо. Төвийн бүсийн нийт өрхийн дундаж орлого 1.08 сая төгрөг, үүнээс цалин хөлстэй ажил эрхэлдэг өрхийн дундаж орлого 1.24 сая төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг боллоо. Нэг хүнд ногдох сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) орлогын хэмжээ амьжиргааны доод түвшнээс улсын дунджаар 54.0 хувь, Төвийн бүсэд 86.3 хувь, Улаанбаатар хотод 60.3 хувь, Хангайн бүсэд 37.3 хувь, Зүүн бүсэд 28.9 хувь, Баруун бүсэд 28.5 хувиар тус тус өндөр гарлаа. Төвийн бүсийн хэмжээнд 2017 оны 3 дугаар улиралд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ нийт хэрэглээнд 7.4 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 41.4 хувийг эзэлжээ. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.6 дахин их гарлаа.
Дэлгэрэнгүй

ХҮН АМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХ 2017 оны 3 дугаар улиралд

Нийтэлсэн: 2017 он 11 сар 16. 17 цаг 49 минут
Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2017 оны 3 дугаар улиралд аймгийн хэмжээнд 73.2 хувь (улсын дундаж 61.1%) болж өмнөх улирлаас 1.6 пунктээр, өмнөх оны мөн үеэс 5.2 пунктээр тус бүр буурлаа. Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2017 оны 3 дугаар улиралд 5.4 хувь (улсын дундаж 9.1%) болж, өмнөх оны мөн үеэс 2.4 пунктээр, өмнөх улирлаас 0.2 пунктээр тус бүр өслөө.
Дэлгэрэнгүй

“Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг 19 сумын ахлах ангийн сурагчдад заалаа.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 10. 15 цаг 19 минут
Статистикийн тухай ойлголт, интернет орчинд хэрхэн ажиллаж мэдээллийг хаанаас олж авах, олон улсын статистикийн чиг хандлага, аймаг, сумын хүн ам, малын тоо, бусад мэдээ тоо баримт судалгааны талаар, тэдгээр судалгааг хэрхэн цуглуулан дүн шинжилгээ хийж иргэдэд хүргэдэг талаар зааж харилцан ярилцан хичээлийг үр дүнтэй хийлээ.
Дэлгэрэнгүй

Японы статистикийн товчооны судалгааны баг аймагт ажиллаа

Нийтэлсэн: 2017 он 11 сар 10. 12 цаг 43 минут
Японы Статистикийн товчооноос Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны мэдээлэл технологийн хөгжил ямар түвшинд байгааг судалж, танилцаж цаашид хэрхэн хөгжүүлж болох талаар зөвлөгөө өгч хамтран ажиллах юм.
Дэлгэрэнгүй

Төв аймгийн дүнгээр ДНБ-ий үйлдвэрлэл 2016 онд 508,3 тэрбум төгрөг боллоо

Нийтэлсэн: 2017 он 10 сар 25. 18 цаг 35 минут
Төв аймгийн дүнгээр ДНБ-ий үйлдвэрлэл 2016 онд 508,3 тэрбум төгрөг болж 2012 оноос 82,7 хувь, 2013 оноос 36,7 хувь, 2014 оноос 7,1 хувиар тус тус өсч, 2015 оноос 6,3 хувиар буурлаа. Нэг хүнд ногдох бодит ДНБ-ний төгрөгөөр тооцсон өсөлтийн хувь өмнөх онтой харьцуулахад 2012 онд 24,2 хувь; 2013 онд 35,3 хувь; 2014 онд 27,4; 2015 онд 23,2 хувийн өсөлттэй байсан бол 2016 онд 7,0 хувиар буурлаа.
Дэлгэрэнгүй

ЯДУУРЛЫН ДҮР ТӨРХ-2016

Нийтэлсэн: 2017 он 10 сар 21. 17 цаг 40 минут
2016 онд улсын дунджаар ядуурлын Хамралтын хүрээ 29.6, Ядуурлын гүнзгийрэлт 7.7, Ядуурлын мэдрэмж 2.9 хувьтай байгаа бол Төв аймагт ядуурлын Хамралтын хүрээ 17.3, Ядуурлын гүнзгийрэлт 1.7, Ядуурлын мэдрэмж 1.3 хувьтай гарлаа. Нэг хүний сарын хэрэглээний хэмжээ 146145 төгрөгийг ядуурлын шугам гэж үзвэл улсын нийт хүн амын 29.6 хувь, аймгийн нийт хүн амын 17,3 хувь нь ядуу байна гэсэн үг.
Дэлгэрэнгүй

Ажиллагчдын дундаж цалин 2017 оны 2 дугаар улиралд

Нийтэлсэн: 2017 он 09 сар 12. 16 цаг 48 минут
Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2017 оны 2 дугаар улирлын байдлаар 667,4 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 299.2 мянган төгрөг буюу 31.0 хувиар бага юм. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 659.2 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 15.2 мянган төгрөгөөр илүү буюу 674.6 мянган төгрөг байна. Аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 489.4 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 658.3 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 757.3 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 754.2 мянган төгрөг, 200, түүнээс дээш ажиллагчтайнх 702,9 мянган төгрөг боллоо.
Дэлгэрэнгүй

ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА 2017 оны 2 дугаар улиралд

Нийтэлсэн: 2017 он 08 сар 17. 09 цаг 49 минут
Улсын хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 2 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого аймгийн төвд 936.0 мянган төгрөг, сумын төвд 749.6 мянган төгрөг, хөдөөд 655.7 мянган төгрөг боллоо.
Дэлгэрэнгүй

2016 онд 508,3 тэрбум төгрөг

 

Программ хангамж мэдээ, тайлан

  ХАӨМС шинэ хувилбар татах

 Мал тооллогын программ

 Мэдээлэл оруулах программ  татах

 Тайлан харах программ татах

 Хөдөө аж ахуйн программ татах

 ХАА-8, ХАА-9 программ татах

 Улирлын мэдээний программ татах

 Жилийн эцсийн мэдээний программ татах