Ажиллагчдын дундаж цалин 2018 оны 3 дугаар улиралд

Нийтэлсэн: 2018 он 12 сар 19. 04 цаг 41 минут
Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2018 оны 3 дугаар улирлын байдлаар 683,4 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 348.4 мянган төгрөг буюу 33.7 хувиар бага юм. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 703.0 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 35.1 мянган төгрөгөөр бага буюу 667.9 мянган төгрөг боллоо. Аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 502.2 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 667.0 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 745.7 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 748.7 мянган төгрөг, 200, түүнээс дээш ажиллагчтайнх 775,5 мянган төгрөг боллоо.
Дэлгэрэнгүй

2018 оны Мал, тэжээвэр амьтадын улсын тооллогын цахим семинар-сургалтыг сумдын удирдлагуудад зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 30. 03 цаг 54 минут
2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2018 оны Мал, тэжээвэр амьтадын улсын тооллогын цахим семинар-сургалтыг сумдын удирдлага нарт АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД МАЛ ТООЛЛОГЫН КОМИССЫН ДАРГА Ж.БАТЖАРГАЛ, статистикийн хэлтсээс зохион байгуулан явууллаа. Семинар сургалтанд сумдын Засаг дарга, орлогч, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, санхүү албаны дарга, олон нийтийн интернэт мэдээллийн төвийн ажилтан, сумын статистик хариуцсан ажилтнууд оролцож мал тооллогын зохион байгуулалт, тооллогын маягт, аргачлал, программын талаар дэлгэрэнгүй заавар зөвлөмж өгч ХАӨМС-гийн болон бусад мэдээ тайлангийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл зааварчлага өглөө.
Дэлгэрэнгүй

ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА 2018 оны 3 дугаар улиралд

Нийтэлсэн: 2018 он 11 сар 23. 10 цаг 51 минут
Улсын хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого аймгийн төвд 1.02 сая төгрөг, сумын төвд 876.8 мянган төгрөг, хөдөөд 783.2 мянган төгрөг байхад нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага аймгийн төвд 1.09 сая төгрөг, сумын төвд 1.0 сая төгрөг, хөдөөд 840.5 мянган төгрөг боллоо. Нэг хүнд ногдох сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) орлогын хэмжээ амьжиргааны доод түвшнээс улсын дунджаар 68.3 хувь, Төвийн бүсэд 83.7 хувь, Улаанбаатар хотод 76.4 хувь, Зүүн бүсэд 71.5 хувь, Хангайн бүсэд 51.1 хувь, Баруун бүсэд 43.9 хувиар тус тус их гарлаа. 2018 оны 3 дугаар улиралд Төвийн бүсийн нийт өрхийн дундаж орлого 1.1 сая төгрөг, үүнээс цалин хөлстэй ажил эрхэлдэг өрхийн дундаж орлого 1.2 сая төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг өрхийн дундаж орлого 1.37 сая төгрөг боллоо. Хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох Жини коэффициент 2018 оны 3 дугаар улиралд Зүүн бүсэд 0.381, Улаанбаатар хотод 0.343 болж, улсын дунджаас 0.01-0.048 нэгжээр их, Баруун, Хангай, Төвийн бүсэд 0.282-0.319 болж, улсын дунджаас 0.014-0.051 нэгжээр бага гарлаа.
Дэлгэрэнгүй

“Статистикийн боловсрол” сэдэвт хичээл заалаа.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 23. 04 цаг 30 минут
Үндэсний статистикийн хороо болон аймаг нийслэлийн статистикийн хэлтсүүд оюутан, сурагч, аж ахуйн нэгж болон төрийн байгууллагын ажилтнуудад статистикийн мэдээллийн ач холбогдлыг сурталчлан таниулах, ашиглах боловсрол, мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой ажиллаж байгаа билээ.
Дэлгэрэнгүй

ХҮН АМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХ 2018 оны 3 дугаар улиралд

Нийтэлсэн: 2018 он 11 сар 16. 10 цаг 10 минут
Ажиллах хүчний судалгааны 2018 оны 3 дугаар улирлын дүнгээр аймгийн хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 52,2 мянга, 15, түүнээс дээш насны ажиллагчид 51,9 мянга боллоо. Аймгийн хэмжээнд өмнөх оны мөн үеэс ажиллах хүч 4.4 (9.2%) мянгаар; ажиллагчид 6.7 (14.8%) мянгаар тус бүр өсч; 15, түүнээс дээш насны ажилгүй иргэд 2.3 (88.5%) мянгаар буурлаа. Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2018 оны 3 дугаар улиралд аймгийн хэмжээнд 78.7 хувь (улсын дундаж 61.3%) болж өмнөх улирлаас 0.8 пунктээр буурч, өмнөх оны мөн үеэс 4.7 пунктээр өслөө. Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2018 оны 3 дугаар улиралд 0.5 хувь (улсын дундаж 6.9%) болж, өмнөх улирлаас 3.4 пунктээр, өмнөх оны мөн үеэс 4.9 пунктээр тус бүр буурлаа.
Дэлгэрэнгүй

Иргэн та Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаандаа идэвхтэй оролцоорой

Нийтэлсэн: 2018 он 11 сар 04. 04 цаг 11 минут
Аймагт 11 дүгээр сарын 3-наас Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны мэдээлэл цуглуулалт эхэллээ. Иргэн та идэвхтэй оролцоорой. Энэхүү түүвэр судалгаанд Төв аймгийн 10 сумын 11 багийн тус бүр 25 нийт 275 өрх хамрагдах болно. Үндэсний Статистикийн Хороо Монгол Улсын Статистикийн тухай хуульд заасны дагуу Нийгмийн Үзүүлэлтийн Түүвэр Судалгааг 1996 оноос эхлэн 5 жил тутамд зохион байгуулж байгаа. Энэхүү судалгаагаар Тогтвортой хөгжлийн зорилт болон хүн амын эрүүл мэнд, нөхөн үржихүй, эх, нялхсын талаар төр засгаас дэвшүүлсэн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, цаашдын хөгжлийн бодлого боловсруулахад шаардлагатай мэдээллийг бий болгоно. Судалгааны мэдээллийг үнэн зөв өгсөнөөр 2018 онд манай улсын хүүхэд, эрэгтэй, эмэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байгаа дүр зургийг бүтээлцэх юм. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хүүхдийн өндөр, жинг хэмжих, давсны иодын агууламж шалгах, өрхийн ундны усны чанар шалгах (е коли) шинжилгээг хийдэг. Мөн НҮТС нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, өсөлт, хөгжил, хамгаалал, өрхүүдийн нөхцөл байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, бэлгийн зан үйл зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг уялдуулан судалж, улмаар бодлого хөтөлбөр боловсруулагч, шийдвэр гаргагч нарт төдийгүй судлаач, эрдэмтэд болон сонирхсон хүн бүхэнд шаардлагатай статистикийн үнэн бодит мэдээллийг бий болгох юм. Тиймээс түүвэр судалгаагаар сонгогдсон иргэн та манай судалгаанд идэвхтэй оролцоорой.
Дэлгэрэнгүй

Төв аймгийн ДНБ-ий үйлдвэрлэл 2017 онд 518,9 тэрбум төгрөг боллоо

Нийтэлсэн: 2018 он 09 сар 19. 08 цаг 33 минут
Төв аймгийн дүнгээр ДНБ-ий үйлдвэрлэл 2017 онд 518,9 тэрбум төгрөг болж 2013 оноос 38,5 хувь, 2014 оноос 9,4 хувь, 2016 оноос 1,6 хувиар тус тус өсч, 2015 оноос 4,4 хувиар буурлаа. 2017 оны аймгийн ДНБ-нд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 42,1 хувь, үйлдвэрлэлийн салбарынх 33,6 хувь, үйлчилгээний салбарынх 24,6 хувь, бүтээгдэхүүний цэвэр татварын хэмжээ -0,3 хувийг хувийг эзэлжээ.
Дэлгэрэнгүй

Ажиллагчдын дундаж цалин 2018 оны 2 дугаар улиралд

Нийтэлсэн: 2018 он 09 сар 13. 01 цаг 33 минут
Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2018 оны 2 дугаар улирлын байдлаар 699,3 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 326.3 мянган төгрөг буюу 31.8 хувиар бага юм. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 701.9 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 3.8 мянган төгрөгөөр бага буюу 697.1 мянган төгрөг боллоо. Аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 497.2 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 678.0 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 797.9 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 852.8 мянган төгрөг, 200, түүнээс дээш ажиллагчтайнх 687,5 мянган төгрөг боллоо.
Дэлгэрэнгүй