Мал тооллогын 2015 оны урьдчилсан дүн гарлаа.

Нийтэлсэн: 2016 он 01 сар 06. 14 цаг 31 минут
2015 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Төв аймагт нийт 4458608 толгой мал тоолуулж өмнөх оноос таван төрөл дээр өслөө. Нийт малын 360803 толгой мал нь адуу, 316071 толгой мал нь үхэр, 3133 толгой мал нь тэмээ, 2125718 толгой мал нь хонь, 1507416 толгой мал нь ямаа байна.
Дэлгэрэнгүй

Ажиллагчдын дундаж цалин

Нийтэлсэн: 2015 он 12 сар 17. 15 цаг 15 минут
Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2015 оны 3-р улирлын байдлаар 600.6 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 236.3 мянган төгрөг буюу 28.2 хувиар бага байна. Эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 16.3 мянган төгрөгөөр илүү байна.
Дэлгэрэнгүй

Төв аймгийн нийгэм, эдийн засгийн 11-р сарын байдал, инфографикаар

Нийтэлсэн: 2015 он 12 сар 11. 12 цаг 08 минут
Төв аймагт 2015 оны эхний 11 сард 1161 хүүхэд мэндэлж, төсвийн орлого 11.1 тэрбум, зарлага 54.8 тэрбум төгрөгт хүрэв. Оны эхнээс инфляци 6.7 хувиар өслөө. Аж үйлдвэрийн салбар 37.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 821 болж гэмт хэргийн улмаас 64 хүн нас барав.
Дэлгэрэнгүй

"Шинэчлэгдсэн эмнэлэг, шинэлэг үйлчилгээ" аянд Статистикийн хэлтэс нэгдлээ.

Нийтэлсэн: 2015 он 12 сар 10. 10 цаг 34 минут
Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн үйлчилгээний чанар хүртээмж, орчин нөхцөлийг сайжруулах зорилготой өрнөж буй "Шинэчлэгдсэн эмнэлэг, шинэлэг үйлчилгээ" аянд Статистикийн хэлтэс нэгдэж 405.0 мянган төгрөгийн үнэ бүхий ном, сурталчилгааны хандивлалаа.
Дэлгэрэнгүй

Хүн амын эдийн засгийн идэвх 3 дугаар улиралд

Нийтэлсэн: 2015 он 12 сар 08. 10 цаг 48 минут
Ажиллах хүчний судалгааны 2015 оны 3 дугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхитэй хүн ам 1195.4 мянга байгаагийн 628.7 мянга буюу 52.6 хувь нь эрэгтэй, 566.7 мянга буюу 47.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Төв аймагт улсын дүнгээс АХОТ 18.9 пунктээр их, ажилгүйдлийн түвшин 2.9 пунктээр бага байна.
Дэлгэрэнгүй

Өрхийн орлого зарлага 3 дугаар улиралд

Нийтэлсэн: 2015 он 12 сар 07. 15 цаг 08 минут
Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ (үнийн нөлөөллийг арилган тооцсон) 2015 оны 3 дугаар улиралд 892.8 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 69.2 мян.төг буюу 7.2 хувиар буурчээ.
Дэлгэрэнгүй

"Статистикийн боловсрол" сэдэвт хичээл заалаа.

Нийтэлсэн: 2015 он 11 сар 16. 18 цаг 00 минут
Монгол улсад статистикийн алба үүсч хөгжсөний 91 жилийн ой 11 дүгээр сарын 11-ий өдөр боллоо. Энэ өдөр "Статистикийн боловсрол" хичээлийг хэлтсийн мэргэжилтнүүд болон сумдын статистик хариуцсан ажилтнууд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, МСҮТ-ийн оюутнуудад заалаа.
Дэлгэрэнгүй

Төв аймгийн нийгэм, эдийн засгийн 10-р сарын байдал, инфографикаар

Нийтэлсэн: 2015 он 11 сар 16. 16 цаг 18 минут
2015 оны 10 дугаар сарын байдлаар Төв аймагт 1076 хүүхэд мэндэллээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 787, Зуунмод суманд эрүүлжүүлэгдсэн хүний тоо 973 болжээ. Аймгийн төсвийн орлого 9.8 тэрбум төгрөг, төсвийн зарлага 49.9 тэрбум төгрөгт хүрэв. Аймгийн хэмжээнд 33.8 мянган тн үр тариа, 72.9 мянган тн төмс, 4.5 мянган тн хүнсний ногоо хурааж, 64.9 мянган тн өвс бэлтгэлээ.
Дэлгэрэнгүй