Хүн амын эдийн засгийн идэвх 3 дугаар улиралд

Нийтэлсэн: 2015 он 12 сар 08. 10 цаг 48 минут
Ажиллах хүчний судалгааны 2015 оны 3 дугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхитэй хүн ам 1195.4 мянга байгаагийн 628.7 мянга буюу 52.6 хувь нь эрэгтэй, 566.7 мянга буюу 47.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Төв аймагт улсын дүнгээс АХОТ 18.9 пунктээр их, ажилгүйдлийн түвшин 2.9 пунктээр бага байна.
Дэлгэрэнгүй

Өрхийн орлого зарлага 3 дугаар улиралд

Нийтэлсэн: 2015 он 12 сар 07. 15 цаг 08 минут
Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ (үнийн нөлөөллийг арилган тооцсон) 2015 оны 3 дугаар улиралд 892.8 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 69.2 мян.төг буюу 7.2 хувиар буурчээ.
Дэлгэрэнгүй

"Статистикийн боловсрол" сэдэвт хичээл заалаа.

Нийтэлсэн: 2015 он 11 сар 16. 18 цаг 00 минут
Монгол улсад статистикийн алба үүсч хөгжсөний 91 жилийн ой 11 дүгээр сарын 11-ий өдөр боллоо. Энэ өдөр "Статистикийн боловсрол" хичээлийг хэлтсийн мэргэжилтнүүд болон сумдын статистик хариуцсан ажилтнууд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, МСҮТ-ийн оюутнуудад заалаа.
Дэлгэрэнгүй

Төв аймгийн нийгэм, эдийн засгийн 10-р сарын байдал, инфографикаар

Нийтэлсэн: 2015 он 11 сар 16. 16 цаг 18 минут
2015 оны 10 дугаар сарын байдлаар Төв аймагт 1076 хүүхэд мэндэллээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 787, Зуунмод суманд эрүүлжүүлэгдсэн хүний тоо 973 болжээ. Аймгийн төсвийн орлого 9.8 тэрбум төгрөг, төсвийн зарлага 49.9 тэрбум төгрөгт хүрэв. Аймгийн хэмжээнд 33.8 мянган тн үр тариа, 72.9 мянган тн төмс, 4.5 мянган тн хүнсний ногоо хурааж, 64.9 мянган тн өвс бэлтгэлээ.
Дэлгэрэнгүй

Бүртгэлд суурилсан хүн ам, орон сууцны тооллого явагдаж байна.

Нийтэлсэн: 2015 он 11 сар 03. 12 цаг 48 минут
"Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллого" нь Монгол улсад өмнө нь явагдаж байсан тооллогуудаас бүртгэлд суурилснаараа онцлог бөгөөд өөр юм. Тооллогот хамрагдахын тулд иргэн та баг, хороо бүрт хөтөлдөг "Хүн ам, өрхийн мэдээллийн сан"-д хандаж өөрийн мэдээллээ бүрэн, зөв эсэхийг хянан баталгаажуулах хэрэгтэй.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллого явагдаж байна.

Нийтэлсэн: 2015 он 10 сар 22. 18 цаг 56 минут
Зуунмод сумын 6 баг өөрийн нутаг дэвсгэр дээр оршин сууж байгаа өрх, хүн амын мэдээллийг “Хүн ам өрхийн мэдээллийн сан”-ийн мэдээлэлтэй тулган баталгаажуулж байна. Зуунмод сумын иргэн та интернетээр мэдээллээ баталгаажуулах боломжгүй байгаа бол оршин суугаа багийн Засаг Дарга, нийгмийн ажилтантай уулзаж мэдээллээ баталгаажуулаарай.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын аймгийн комисс хуралдлаа.

Нийтэлсэн: 2015 он 10 сар 16. 17 цаг 14 минут
Аймгийн тооллогын комисс 10 дугаар сарын 16-ны өдөр 69,2 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Дэлгэрэнгүй

Сумдын санхүүгийн албаны дарга, статистик хариуцсан ажилтан нарт сургалт семинар хийлээ.

Нийтэлсэн: 2015 он 10 сар 16. 13 цаг 20 минут
10-р сарын 12, 13-ны өдрүүдэд сумдын статистик хариуцсан ажилтан, санхүүгийн албаны дарга нарт “Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллого”-т анхаарах зүйлс, ХАӨМС-ын баяжилт шинэчлэлт, сар, улирал, жилийн статистик мэдээ гаргалтын талаар сургалт семинар хийлээ.
Дэлгэрэнгүй