Ажиллагчдын дундаж цалин 2019 оны 2 дугаар улиралд

Нийтэлсэн: 2019 он 09 сар 24. 03 цаг 27 минут
Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2019 оны 2 дугаар улирлын байдлаар 813,9 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 347.3 мянган төгрөг буюу 29.9 хувиар бага юм. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 789.3 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 45.2 мянган төгрөгөөр их буюу 834.5 мянган төгрөг боллоо. Аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 572.1 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 796.6 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 999.2 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 843.0 мянган төгрөг, 200 түүнээс дээш ажиллагчтайнх 842,2 мянган төгрөг боллоо.
Дэлгэрэнгүй

Байшин орон сууцны тооллогын сургалт боллоо

Нийтэлсэн: 2019 он 09 сар 23. 10 цаг 51 минут
Сургалтыг аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон зохион байгуулан хичээлийг зааж, 27 суманд ажиллах нийт 43 тоологч оролцлоо. Байшин, орон сууцны тооллогын удирдлага зохион байгуулалт, ойлголт үзүүлэлт, программын ажиллагааны талаарх сургалтуудыг тоологч нарт өглөө. Байшин, орон сууцны тооллогын үндсэн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа хүн амьдран суух зориулалттай бүх байшин, орон сууцны сан хөмрөгийг бүрэн тодорхойлох, орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, дэд бүтцийн хүртээмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн сантай болоход оршино. Ингэснээр хүн амын орон сууцны хангамжийг сайжруулах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийг оновчтой боловсруулахад шаардагдах тоо мэдээллийг бүрдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудын шалгуур үзүүлэлтүүдийг тооцоход хэрэгцээтэй анхдагч мэдээллийг бүрдүүлэх зэрэгт хаягт суурилсан Байшин, орон сууцны тооллого ихээхэн ач холбогдолтой юм. Энэхүү тооллого нь 2019 оны 09 сарын 24-нөөс 10 сарын 12-нд Төвийн бүсийн аймгуудад зохион байгуулагдах юм.
Дэлгэрэнгүй

ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА 2019 оны 2 дугаар улиралд

Нийтэлсэн: 2019 он 08 сар 16. 01 цаг 56 минут
Улсын хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 2 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого аймгийн төвд 1.13 сая төгрөг, сумын төвд 1.06 сая төгрөг, хөдөөд 991.6 мянган байхад нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага аймгийн төвд 1.24 сая төгрөг, сумын төвд 1.17 сая төгрөг, хөдөөд 1.04 сая төгрөг боллоо. Нэг хүнд ногдох сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) орлогын хэмжээ амьжиргааны доод түвшнээс улсын дунджаар 74.9 хувь, Зүүн бүсэд 2.0 дахин, Төвийн бүсэд 86.3 хувь, Улаанбаатар хотод 81.8 хувь, Хангайн бүсэд 64.2 хувь, Баруун бүсэд 40.8 хувиар тус тус их гарлаа. 2019 оны 2 дугаар улиралд Төвийн бүсийн нийт өрхийн дундаж орлого 1.28 сая төгрөг, үүнээс цалин хөлстэй ажил эрхэлдэг өрхийн дундаж орлого 1.27 сая төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг өрхийн дундаж орлого 1.86 сая төгрөг боллоо. Хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох Жини коэффициент 2019 оны 2 дугаар улиралд Төвийн бүсэд 0.341, Улаанбаатар хотод 0.337 болж, улсын дунджаас 0.004-0.008 нэгжээр их, Баруун, Хангай, Зүүн бүсэд 0.285-0.326 болж, улсын дунджаас 0.007-0.048 нэгжээр бага гарлаа.
Дэлгэрэнгүй

ХҮН АМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХ 2019 оны 2 дугаар улиралд

Нийтэлсэн: 2019 он 08 сар 15. 04 цаг 55 минут
Ажиллах хүчний судалгааны 2019 оны 2 дугаар улирлын дүнгээр аймгийн хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 44.6 мянга нь ажиллах хүч юм. Ажиллагчид 43.4 мянга, үүнээс цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч 0.3 мянга. Ажиллах хүчнээс гадуурх хүн ам 16.5 мянга, үүнээс боломжит ажиллах хүч 0.8 мянга, бусад ажиллах хүчнээс гадуурх хүн ам 15.7 мянга боллоо. Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2019 оны 2 дугаар улиралд аймгийн хэмжээнд 72.9 хувь (улсын дундаж 60.8%) болж өмнөх улирлаас 11.8 пунктээр өсч, өмнөх оны мөн үеэс 5.8 пунктээр буурлаа. Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2019 оны 2 дугаар улиралд 2.8 хувь (улсын дундаж 10.1%) болж, өмнөх улирлаас 4.6 пунктээр, өмнөх оны мөн үеэс 1.1 пунктээр тус бүр буурлаа.
Дэлгэрэнгүй

Ядуурлын дүр төрх-2018. МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ЯДУУРЛЫН ТҮВШИН 2018 ОНД 28.4 ХУВЬ БОЛЛОО

Нийтэлсэн: 2019 он 07 сар 10. 05 цаг 49 минут
ҮСХ болон Дэлхийн банкны хамтран тооцсон ядуурлын тооцооны үр дүнг авч үзвэл, Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр буурчээ. ҮСХ болон Дэлхийн банкны хамтран тооцсон ядуурлын тооцоогооор Төв аймгийн хүн амын ядуурлын түвшин 2018 онд 20.5 хувь болж улсын дунджаас 7.9 пунктээр, төвийн бүсийн аймгуудын дунджаас 5.6 пунктээр тус бүр доогуур гарлаа.
Дэлгэрэнгүй

Ажиллагчдын дундаж цалин 2019 оны 1 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2019 он 06 сар 16. 08 цаг 35 минут
Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 786,9 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 371.0 мянган төгрөг буюу 47.1 хувиар бага юм. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 754.3 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 59.8 мянган төгрөгөөр их буюу 814.1 мянган төгрөг боллоо. Аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 559.5 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 788.3 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 894.4 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 885.7 мянган төгрөг, 200 түүнээс дээш ажиллагчтайнх 799,2 мянган төгрөг боллоо.
Дэлгэрэнгүй

ХҮН АМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХ 2019 оны 1 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2019 он 06 сар 13. 13 цаг 34 минут
Ажиллах хүчний судалгааны 2019 оны 1 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч байна. Энэ нь ажиллах хүчний оролцооны түвшин 60.7 хувь байгааг илэрхийлж байна. Ажиллах хүчний оролцооны түвшинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүд 68.4 хувь, эмэгтэйчүүд 53.7 хувь боллоо.
Дэлгэрэнгүй

ХАОСТ-2020, БОСТ-2019 бэлтгэл ажлын талаар цахим хурал хийв.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 03. 10 цаг 37 минут
ХАОСТ-2020, БОСТ-2019 бэлтгэл ажлын талаар сумдын тооллогын комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ. Монгол улс Хүн ам орон сууцны тооллогын тухай хуулиар 10 жил тутамд хүн амаа тоолдог. Ээлжит тооллогыг 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 00 цагт явахаар тов гарсан. 2020 оны Хүн ам орон сууцны тооллого нь хосолмол буюу нийт хүн амын 90 орчим хувьд нь бүртгэлд суурилж, 10 орчим хувьд нь уламжлалт аргаар явуулахаараа өмнөх тооллогуудаас онцлогтой. Иймд МУ-ын хэмжээнд баг, хороо бүрт хөтлөгддөг Хүн ам өрхийн мэдээллийн сангийн баяжилт шинэчлэлтийг ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.
Дэлгэрэнгүй