Төв аймгийн нийгэм, эдийн засгийн 2016 оны 10-р сарын байдал, инфографикаар

Нийтэлсэн: 2016 он 11 сар 11. 11 цаг 33 минут
2016 оны эхний 10 сарын байдлаар Төв аймгийн УБХ-т төрсөн хүүхэд 1750, нас барсан хүн 515 хүн бүртгэгджээ. Төв аймгаас бусад аймаг, хот руу 2041 иргэн шилжиж бусад аймаг хотоос 1836 иргэн шилжин ирэв. Төсвийн орлого 10.8 тэрбум ₮, зарлага 55.2 тэрбум ₮-т хүрэв. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжид 9.5 тэрбум ₮ зарцуулав. Өмчийн бүх төрлийн аж үйлдвэрийн газрууд /2005 оны зэрэгцүүлсэн үнэнд шилжүүлсэнээр/ 40.78 тэрбум ₮-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэв. Аймгийн хэмжээнд 732 гэмт хэрэг бүртгэгдсэн ба гарсан гэмт хэргийн 21.3 хувь нь бүлгээр, 30.4 хувь нь согтуугаар үйлдэгджээ. Эдгээр гэмт хэргийн улмаас 3.25 тэрбум ₮-ийн хохирол учирчээ. 11 дүгээр сарын 1-ний байдлаар малчид, тариаланчид үр тариа 84.9 мян.тн, төмс 54.3 мян.тн, хүнсний ногоо 6.8 мян.тн-ийг хурааж, өвс 81.1 мян.тн, гар тэжээл 4.2 мян.тн-ийг бэлтгэв.
Дэлгэрэнгүй

Хэлтсийн ажилтнууд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж шинжилгээ өгөв.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 02. 12 цаг 40 минут
Аймгийн ЗДТГазрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс Нутгийн удирдлагын ордонд үйл ажиллагаа явуулдаг хэлтэс агентлагийн ажилтнуудыг хамруулан зохион байгуулсан эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд Статистикийн хэлтсийн 9 ажилтан албан хаагч хамрагдлаа.
Дэлгэрэнгүй

Манай хэлтэст Бангладеш улсын Статистикийн газрын дарга н.Мухаммед Абдул Вазераар ахлуулсан төлөөлөгчид зочиллоо.

Нийтэлсэн: 2016 он 10 сар 25. 15 цаг 05 минут
ҮСХ-д айлчлал хийж буй Бангладеш улсын Статистикийн газрын төлөөлөгчид ҮСХ-ны дэд дарга Ч.Баянчимэг, Нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг болон албаны бусад хүмүүсийн хамт манай хэлтэст зочиллоо. Хэлтсийн дарга Ж.Отгончулуун орон нутагт статистикийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг, аймгийнхаа онцлог зэргийг тусгасан илтгэл тавьж төлөөлөгчдийн сонирхсон асуултанд хариулав.
Дэлгэрэнгүй

“ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГ” арга хэмжээнд оролцлоо.

Нийтэлсэн: 2016 он 10 сар 25. 12 цаг 52 минут
Зуунмод сумын Мөнх-Алдрын талбайд 10 дугаар сарын 17-ны өдөр “Засгийн газрын 100 хоног” арга хэмжээнд өөрийн хэлтсийн үйл ажиллагааг олон нийтэд зөв, тодорхой, хүртээмжтэй танилцууллаа. 100 хоногийг тохиолдуулан зохион байгуулах өдөрлөгийн арга хэмжээнд үзүүлэн гаргаж ном, материал, самбар, олон нийтэд таниулах материал тарааж, ХАӨМС-ын програмд хувь хүний мэдээлэл, өрхийн ам бүлийн гишүүдийн мэдээлэл болон сууцны нөхцөлийн мэдээллийн талаар шалгаж иргэдэд үйлчиллээ.
Дэлгэрэнгүй

“Бичил уурхайн судалгааны” судлаач нарт зориулсан сургалт боллоо.

Нийтэлсэн: 2016 он 10 сар 25. 12 цаг 47 минут
Уг судалгааны бэлтгэл ажлын хүрээнд “Бичил уурхай эрхлэгчдээс” мэдээлэл цуглуулах судлаач нарыг бэлтгэх сургалтыг Зуунмод суманд зохион байгууллаа. Сургалт нь 2016 оны 10 дугаар сарын 5-наас 7-ны хооронд явагдсан бөгөөд Борнуур, Заамар, Сэргэлэн сумын нийт 5 судлаачийг хамрууллаа.
Дэлгэрэнгүй

Төв аймгийн нийгэм, эдийн засгийн 2016 оны 9-р сарын байдал, инфографикаар

Нийтэлсэн: 2016 он 10 сар 13. 17 цаг 53 минут
Төв аймагт 2016 оны 9-р сарын байдлаар 1568 хүүхэд мэндэлж 457 хүн нас барж Улсын бүртгэлд бүртгүүлсэнээр ердийн цэвэр өсөлт 1111 хүн болов. Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, тусламжийг 54655 хүнд олгож 9.2 тэрбум төгрөг зарцуулав. Төсвийн орлого 9.1 тэрбум төгрөг, зарлага 48.5 тэрбум төгрөгт хүрэв. Өмчийн бүх төрлийн аж үйлдвэрийн газрууд (2005 оны зэрэгуүүлсэн үнээр) 28.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэв. ХАА-н салбар 54.2 мян.тн үр тариа, 46.4 мян.тн төмс, 3.7 мян.тн хүнсний ногоо хураасан ба 64.4 мян.тн өвс бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеэс 64.0 хувиар ахиу байна. Хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.28 хувиар буурлаа.
Дэлгэрэнгүй

Ажиллагчдын дундаж цалин 2016 оны 2 дугаар улиралд

Нийтэлсэн: 2016 он 09 сар 14. 10 цаг 45 минут
Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2016 оны 2-р улирлын байдлаар 675.8 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 212.2 мянган төгрөг буюу 23.9 хувиар бага байна. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 642.7 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 62.5 мянган төгрөгөөр илүү буюу 705.2 мянган төгрөг байна.
Дэлгэрэнгүй

Өрхийн орлого, зарлага 2016 оны 2 дугаар улиралд

Нийтэлсэн: 2016 он 09 сар 14. 10 цаг 28 минут
Өрхийг мөнгөн орлого, зарлагаар бүлэглэн авч үзвэл, 2016 оны 2 дугаар улиралд 300.0 мян.төг-өөс доош орлоготой өрх 118.9 мянга болж, нийт өрхийн 13.8 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 73.2 мянга буюу нийт өрхийн 8.5 хувийг, 300.0-500.0 мян.төг-ийн орлоготой өрх 163.7 мянга буюу нийт өрхийн 19.0 хувийг, мөн энэ хэмжээний зарлагтай өрх 146.5 мянга буюу нийт өрхийн 17.0 хувийг, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 265.4 мянга буюу нийт өрхийн 30.8 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 277.4 мянга буюу нийт өрхийн 32.2 хувийг эзэлж байна. Харин 2100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх 37.0 мянга буюу нийт өрхийн 4.3 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 47.4 мянга буюу 5.5 хувийг эзэлж байна.
Дэлгэрэнгүй

Программ хангамж мэдээ, тайлан

  ХАӨМС шинэ хувилбар татах

 Мал тооллогын программ

 Мэдээлэл оруулах программ  татах

 Тайлан харах программ татах

 Хөдөө аж ахуйн программ татах

 ХАА-8, ХАА-9 программ татах

 Улирлын мэдээний программ татах

 Жилийн эцсийн мэдээний программ татах