Математик, статистик загварчлалын улсын анхдугаар уралдааныг зохион байгуулах тухай

Нийтэлсэн: 2018 он 03 сар 07. 10 цаг 41 минут
Үндэсний статистикийн хороо нь ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд бодит амьдралд тулгамдаж буй асуудлыг статистикийн мэдээлэлд тулгуурлан математик, статистикийн арга техникийг ашиглан шийдвэрлэх, судалгаа хийх, илтгэл бичих, дүн шинжилгээ хийх чадавхийг хөгжүүлэх зорилготой “Тогтвортой хөгжлийн зорилго-2030 ба хуванцар хог хаягдлын аюул” сэдэвт Математик, статистик загварчлалын улсын анхдугаар уралдааныг Монголын математикийн багш нарын академи болон Монгол Улсын их сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Хэрэглээний математикийн тэнхимтэй хамтран зохион байгуулах гэж байна.
Дэлгэрэнгүй

ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА 2017 оны 4 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2018 он 02 сар 14. 15 цаг 07 минут
Улсын хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 4 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого аймгийн төвд 892.6 мянган төгрөг, сумын төвд 776.9 мянган төгрөг, хөдөөд 683.0 мянган төгрөг боллоо. Улсын хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 4 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага аймгийн төвд 1.0 сая төгрөг, сумын төвд 885.0 мянган төгрөг, хөдөөд 737.4 мянган төгрөг боллоо. Төвийн бүсийн нийт өрхийн дундаж орлого 1.04 сая төгрөг, үүнээс цалин хөлстэй ажил эрхэлдэг өрхийн дундаж орлого 1.19 сая төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг өрхийн дундаж орлого 1.43 сая төгрөг боллоо.
Дэлгэрэнгүй

ХҮН АМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХ 2017 оны 4 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2018 он 02 сар 14. 12 цаг 37 минут
Ажиллах хүчний судалгааны 2017 оны 4 дүгээр улирлын дүнгээр аймгийн хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 47,9 мянга, 15, түүнээс дээш насны ажиллагчид 47.4 мянга боллоо. Аймгийн хэмжээнд өмнөх оны мөн үеэс ажиллах хүч 0.1 (0.2%) мянгаар; ажиллагчид 0.6 (1.3%) мянгаар тус бүр өсч; 15, түүнээс дээш насны ажилгүй иргэд 0.5 (50.0%) мянгаар буурлаа. Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2017 оны 4 дүгээр улиралд аймгийн хэмжээнд 83.4 хувь (улсын дундаж 62.4%) болж өмнөх улирлаас 10.2 пунктээр, өмнөх оны мөн үеэс 3.4 пунктээр тус бүр нэмэгдлээ. Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2017 оны 4 дүгээр улиралд 1.0 хувь (улсын дундаж 7.3%) болж, өмнөх оны мөн үеэс 1.0 пунктээр, өмнөх улирлаас 4.4 пунктээр тус бүр буурлаа.
Дэлгэрэнгүй

СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН ДАРГА НАРЫН СУРГАЛТ, СЕМИНАР БОЛЛОО

Нийтэлсэн: 2018 он 02 сар 07. 19 цаг 06 минут
Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарын сургалт, семинарыг Засгийн газрын болон бүх шатны Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил” урианы бодлого хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулахад бодлогоор дэмжиж, арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгөх зорилгоор аймгийн ЗДТГ зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

ТӨВ АЙМАГ “ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙ, МАНЛАЙЛАЛ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ АНХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 2018 он 02 сар 07. 18 цаг 44 минут
Энэхүү зөвлөгөөний гол зорилго нь 2017 оны урианы жилийн ажлаа бататгаж ажлаа тайлагнах, мөн энэ онд уриа болгон дэвшүүлсэн “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх жил”-ийн ажлаа эхлүүлж удирдах ажилтны ёс зүй, харилцаа хандлагын эерэг нөлөөллийг дээшлүүлж, манлайллын чадавхийг сайжруулах замаар төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг ахиулах юм.
Дэлгэрэнгүй

Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо

Нийтэлсэн: 2018 он 02 сар 06. 18 цаг 37 минут
Монгол Улсын “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу энэ онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо. Хүн амын амьжиргааны доод түвшин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 72.5-82.8 хувийг, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн 62.1-70.9 хувийг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн 71.6-81.7 хувийг, ҮСХ-ны 2017 оны 3 дугаар улирлын цалингийн мэдээний сарын дундаж цалингийн 18.2-20.8 хувийг хангажээ. Харин Нийгмийн халамжийн сангаас олгох халамжийн тэтгэврийн хэмжээнээс 12.3-28.1 хувиар илүү юм.
Дэлгэрэнгүй

Аймгийн эрэмбэ, зиндаа 2017 онд

Нийтэлсэн: 2018 он 02 сар 03. 14 цаг 47 минут
Төв аймаг нь 27 сум 97 багтай ба улсын хэмжээнд сумын тоогоор нэгдүгээрт, багийн тоогоор долдугаарт ордог. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2016 оны гүйцэтгэлээр 508.6 тэрбум төгрөг, 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр орон нутгийн төсвийн орлого 71.3 тэрбум ₮, орон нутгийн төсвийн зарлага 75.2 тэрбум ₮ болсон. 2017 онд 15231 малтай өрх, 11897 малчин өрх, 19462 малчид бүртгэгдлээ. 4,68 сая толгой мал тоолуулснаас тэмээ 3.5 мянган толгой, адуу 375.6 мянган толгой, үхэр 310.8 мянган толгой, хонь 2,46 сая толгой, ямаа 1,53 сая толгойг тоолуулж улсад адуугаараа хоёр, хонь, үхэр болон нийт малын тоогоор дөрөвт орлоо.
Дэлгэрэнгүй

Хамтарсан хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын төлөвлөгөө, удирдамж боловсруулж баталгаажууллаа

Нийтэлсэн: 2018 он 01 сар 17. 15 цаг 40 минут
Үндэсний статистикийн хороо нь албан ёсны болон захиргааны статистик мэдээллийн чанар, уялдаа, давхардалгүй байх асуудалд ихээхэн анхаарч ажилладаг бөгөөд энэ хүрээнд БСШУСЯ, ЭМЯ-тай хамтран хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг 2018 зохион байгуулахаар төлөвлөж байна. Хамтарсан хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын төлөвлөгөө, удирдамжийг боловсруулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа гарын үсэг зурж баталгаажууллаа.
Дэлгэрэнгүй