ААНБ-ын тооллогын комисс хуралдлаа.

Нийтэлсэн: 2016 он 04 сар 15. 13 цаг 24 минут
Төв аймгийн засаг даргын 2016 оны 3 сарын 29 өдрийн дугаар А/144 тоот захирамжаар байгуулагдсан аймгийн ААНБ-ын тооллогын комисс өнөөдөр буюу 4 дүгээр сарын 15-ны өдөр ээжилт хурлаа хийлээ.
Дэлгэрэнгүй

Ажиллагчдын дундаж цалин 2015 оны 4 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2016 он 04 сар 08. 09 цаг 27 минут
Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2015 оны 4-р улирлын байдлаар 639.6 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 228.9 мянган төгрөг буюу 26.35 хувиар бага байна. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 630.1 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 17.7 мянган төгрөгөөр илүү буюу 647.8 мянган төгрөг байна.
Дэлгэрэнгүй

Төв аймгийн нийгэм, эдийн засгийн байдал сүүлийн 5 жилд

Нийтэлсэн: 2016 он 03 сар 23. 15 цаг 22 минут
Төв аймгийн нийгэм, эдийн засгийн байдал сүүлийн 5 жилд, инфографикаар
Дэлгэрэнгүй

Төв аймгийн нийгэм, эдийн засгийн 2016 оны 2-р сарын байдал, инфографикаар

Нийтэлсэн: 2016 он 03 сар 15. 11 цаг 56 минут
Төв аймагт 2016 оны эхний 2 сард 345 хүүхдийн төрөлт, 113 иргэний нас баралт бүртгэгдэв. Төсвийн орлого 1.2 тэрбум ₮, зарлага 9.6 тэрбум ₮-т хүрэв. Хэрэглээний үнийн индексийн сарын өөрчлөлт сүүлийн 5 жилийн 2 дугаар саруудаас хамгийн бага хувиар буюу 0.1 хувиар өсөв. 728.1 сая төгрөгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 20969 толгой том мал зүй бусаар хорогджээ.
Дэлгэрэнгүй

Төв аймгийн нийгэм, эдийн засгийн 2016 оны 2-р сарын байдал, инфографикаар

Нийтэлсэн: 2016 он 03 сар 15. 11 цаг 56 минут
Төв аймагт 2016 оны эхний 2 сард 345 хүүхдийн төрөлт, 113 иргэний нас баралт бүртгэгдэв. Төсвийн орлого 1.2 тэрбум ₮, зарлага 9.6 тэрбум ₮-т хүрэв. Хэрэглээний үнийн индексийн сарын өөрчлөлт сүүлийн 5 жилийн 2 дугаар саруудаас хамгийн бага хувиар буюу 0.1 хувиар өсөв. 728.1 сая төгрөгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 20969 толгой том мал зүй бусаар хорогджээ.
Дэлгэрэнгүй

Өрхийн орлого, зарлага 2015 оны 4 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2016 он 02 сар 29. 11 цаг 28 минут
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2015 оны 4 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 848.8 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 123.4 мян.төг буюу 12.7 хувиар буурлаа. Үүнд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл үйлчилгээний орлого 31.6 мян.төг буюу 31.6 хувь, бусад орлого 38.3 мян.төг буюу 34.1 хувиар буурсан нь голлон нөлөөллөө. Сарын дундаж зарлага 858.6 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 130.0 мян.төг буюу 13.2 хувиар буурав.
Дэлгэрэнгүй

Төв аймгийн нийгэм, эдийн засгийн 2016 оны 1-р сарын байдал, инфографикаар

Нийтэлсэн: 2016 он 02 сар 19. 11 цаг 31 минут
2016 оны 1 дүгээр сард Төв аймаг 114 хүүхэд мэндэллээ. Төсвийн орлого 536,8 сая.₮, төсвийн зарлага 4,5 тэрбум төгрөг болов. Хэрэглээний үнийн индекс өмнөх сартай харьцуулахад 0,9 хувиар өсөв. Он гарсаар 9830 толгой том мал зүй бусаар хорогдов. Аж үйлдвэрийн салбарынхан 439,8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэв. Цагдаагийн газрын мэдээгээр 78 гэмт хэрэг бүртгэгдэж 51 хүн холбогджээ.
Дэлгэрэнгүй

Хүн амын эдийн засгийн идэвх 2015 оны 4 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2016 он 02 сар 18. 17 цаг 33 минут
Ажиллах хүчний судалгааны 2015 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхитэй хүн ам 1164.1 мянга байгаагийн 624.6 мянга буюу 53.7 хувь нь эрэгтэй, 539.5 мянга буюу 46.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Төв аймагт улсын дүнгээс АХОТ 16.1 пунктээр их, ажилгүйдлийн түвшин 4.9 пунктээр бага байна.
Дэлгэрэнгүй

Программ хангамж мэдээ, тайлан

  ХАӨМС шинэ хувилбар татах

 Мал тооллогын программ

 Мэдээлэл оруулах программ  татах

 Тайлан харах программ татах

 Хөдөө аж ахуйн программ татах

 ХАА-8, ХАА-9 программ татах

 Улирлын мэдээний программ татах

 Жилийн эцсийн мэдээний программ татах