Ажиллагчдын дундаж цалин 2020 оны 2 дугаар улиралд

Нийтэлсэн: 2020 он 09 сар 23. 08 цаг 24 минут
Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2020 оны 2 дугаар улирлын байдлаар 990,7 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 270.6 мянган төгрөг буюу 21.5 хувиар бага юм. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 974.9 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 29.4 мянган төгрөгөөр их буюу 1.0 сая төгрөг боллоо. Аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 662.1 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 946.9 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 1005.0 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1199.7 мянган төгрөг, 200 түүнээс дээш ажиллагчтайнх 1195,7 мянган төгрөг боллоо.
Дэлгэрэнгүй

ХҮН АМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХ 2020 оны 2 дугаар улиралд

Нийтэлсэн: 2020 он 08 сар 19. 02 цаг 16 минут
Ажиллах хүчний судалгааны 2020 оны 2 дугаар улирлын дүнгээр аймгийн хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 45.5 мянга нь ажиллах хүч юм. Ажиллагчид 43.5 мянга, ажилгүй хүн 2.0 мянга боллоо. Ажиллах хүчнээс гадуурх хүн ам 15.3 мянга боллоо. Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2020 оны 2 дугаар улиралд аймгийн хэмжээнд 74.8 хувь (улсын дундаж 59.8%) болж өмнөх улирлаас 4.4 пунктээр, өмнөх оны мөн үеэс 1.9 пунктээр тус бүр өслөө. Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2020 оны 2 дугаар улиралд 4.3 хувь (улсын дундаж 6.6%) болж, өмнөх улирлаас 4.1 пунктээр, өмнөх оны мөн үеэс 1.5 пунктээр тус бүр өслөө. Аймгийн хөдөлмөрийн дутуу ашиглалтыг үнэлэх дөрвөн үзүүлэлтийг 2020 оны 2 дугаар улирлын байдлаар авч үзэхэд хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин, ажилгүйдлийн түвшин, ажилгүй хүн болон боломжит ажиллах хүчний нэгдсэн түвшин, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн нэгдсэн түвшин бүгд ижил 4.3 хувьтай гарлаа.
Дэлгэрэнгүй

ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА 2020 оны 2 дугаар улиралд

Нийтэлсэн: 2020 он 08 сар 18. 02 цаг 32 минут
Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2020 оны 2 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 69.4 (6.2%) мянган төгрөгөөр өсжээ. Өрхийн сарын дундаж нийт орлогын бүтэцэд мөнгөн орлого аймгийн төв 95.3, сумын төв 87.8, хөдөө 75.6 хувийг; бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн аймгийн төв 2.8, сумын төв 5.4, хөдөө 2.5 хувийг; өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн аймгийн төв 1.9, сумын төв 6.8, хөдөө 21.9 хувийг тус бүр эзлэв. Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ 2020 оны 2 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 70.4 (6.1%) мянган төгрөгөөр өсжээ. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагыг бүтцээр нь авч үзвэл, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага аймгийн төв 64.9, сумын төв 61.3 хөдөө 54.5 хувийг; хүнсний бүтээгдэхүүний зарлага аймгийн төв 21.9, сумын төв 17.2, хөдөө 10.4 хувийг; бусад зарлага аймгийн төв 7.2, сумын төв 8.1, хөдөө 9.7 хувийг; бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага аймгийн төв 1.5, сумын төв 1.9, хөдөө 2.8 хувийг тус тус эзэлжээ.
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН ТӨВ АЙМГИЙН ХУРААНГУЙ НЭГДСЭН ДҮН ГАРЛАА

Нийтэлсэн: 2020 он 08 сар 05. 09 цаг 40 минут
Төв аймгийн хүн ам 94 250, өрхийн тоо 27 043 болсныг тоолж гаргалаа. Хүн амын тоо 2010-2020 оны хооронд жилд дунджаар 1.1 хувиар өслөө. Жилийн дундаж өсөлт өмнөх тооллогоос 2.3 пунктээр нэмэгдлээ. Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор Монгол Улсын харьяат суурин хүн амын 93.9 хувийг халхчууд эзэлж, өмнөх тооллогоос 1.3 пунктээр өслөө. Арван тав, түүнээс дээш насны хүн амын 67.1 хувь нь шашин шүтдэг, 32.9 хувь нь шашин шүтдэггүй гэж тоологдлоо. Аймгийн хүн амын суурьшлыг бүсээр ангилж үзэхэд нийт хүн амын 28.1 хувь нь төвийн бүс, 28.2 хувь нь баруун бүс, 14.0 хувь нь зүүн бүс, 29.7 хувь нь хойд бүсэд оршин сууж байна. Төрснөөс хойших аймаг, нийслэл хоорондын шилжих хөдөлгөөнд оролцогч нийт суурин хүн амын 21.4 хувийг эзэлж байгаа нь өмнөх тооллоготой харьцуулахад 22.0 пунктээр буурлаа. Арав, түүнээс дээш насны хүн амын 95.5 хувь нь ямар нэгэн боловсролын түвшин эзэмшжээ. Харин 15, түүнээс дээш насны хүн амын 98.5 хувь нь бичиг үсэг тайлагдсан байна. Аймгийн хэмжээнд 27.0 мянган өрх тоологдсоноос 62.8 хувь нь ам бүлээрээ байгаа өрх, 17.8 хувь нь нийлмэл ам бүлтэй, 19.0 хувь нь ганц бие, 0.4 хувь нь холимог ам бүлтэй өрх юм. Зургаа ба түүнээс дээш насны нийт суурин хүн амын 86.6 хувь нь гар утас хэрэглэж байгаа бол 58.5 хувь нь интернэт хэрэглэгчид юм. Хөдөлмөрийн насны буюу арван тав, түүнээс дээш насны нийт хүн амын 60.4 хувь нь ажиллах хүчинд багтаж байгаа нь 2010 оноос 0.1 пунктээр өслөө. Гадаадад оршин суугаа 1968 иргэн тоологдож 2010 оноос 48.0 хувиар өслөө.
Дэлгэрэнгүй

Дундаж цалин 2020 оны 1 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2020 он 06 сар 18. 06 цаг 07 минут
Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар 924,6 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 335.1 мянган төгрөг буюу 26.6 хувиар бага юм. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 891.3 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 60.8 мянган төгрөгөөр их буюу 951.1 мянган төгрөг боллоо. Аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 670.8 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 936.9 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 1006.7 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1082.9 мянган төгрөг, 200 түүнээс дээш ажиллагчтайнх 902,0 мянган төгрөг боллоо.
Дэлгэрэнгүй

ХҮН АМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХ 2020 оны 1 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2020 он 06 сар 17. 09 цаг 30 минут
Ажиллах хүчний судалгааны 2020 оны 1 дүгээр улирлын дүнгээр аймгийн хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 42.3 мянга нь ажиллах хүч юм. Ажиллагчид 42.2 мянга, үүнээс цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч 0.0 мянга. Ажиллах хүчнээс гадуурх хүн ам 17.8 мянга, үүнээс боломжит ажиллах хүч 3.7 мянга, бусад ажиллах хүчнээс гадуурх хүн ам 14.1 мянга боллоо. Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2020 оны 1 дүгээр улиралд аймгийн хэмжээнд 70.4 хувь (улсын дундаж 59.0%) болж өмнөх улирлаас 4.9 пунктээр буурч, өмнөх оны мөн үеэс 9.3 пунктээр өслөө. Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2020 оны 1 дүгээр улиралд 0.2 хувь (улсын дундаж 6.6%) болж, өмнөх улирлаас 3.6 пунктээр, өмнөх оны мөн үеэс 7.2 пунктээр тус бүр буурлаа. Аймгийн хөдөлмөрийн дутуу ашиглалтыг үнэлэх дөрвөн үзүүлэлтийг 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар авч үзэхэд хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 8.2 хувь, ажилгүйдлийн түвшин 0.2 хувь харин ажилгүй хүн болон боломжит ажиллах хүчний нэгдсэн түвшин 8.2 хувь, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн нэгдсэн түвшин 0.2 хувьтай гарлаа.
Дэлгэрэнгүй

ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА 2020 оны 1 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2020 он 05 сар 20. 03 цаг 35 минут
Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2020 оны эхний улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 134.1 (12.6%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 74.6 (6.6%) мянган төгрөгөөр өсжээ. Өрхийн сарын дундаж нийт орлогын бүтэцэд мөнгөн орлого аймгийн төв 94.4, сумын төв 87.0, хөдөө 78.0 хувийг; бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн аймгийн төв 4.1, сумын төв 5.3, хөдөө 3.0 хувийг; өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн аймгийн төв 1.5, сумын төв 7.7, хөдөө 19.0 хувийг тус бүр эзлэв. Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ 2020 оны эхний улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 114.0 (10.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 62.6 (5.3%) мянган төгрөгөөр өсжээ. 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт зарлагын бүтэцэд мөнгөн зарлага аймгийн төв 94.8, сумын төв 88.1, хөдөө 80.3 хувийг; бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн аймгийн төв 3.8, сумын төв 4.8, хөдөө 2.7 хувийг; өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн аймгийн төв 1.4, сумын төв 7.1, хөдөө 17.0 хувийг тус бүр эзэлжээ.
Дэлгэрэнгүй

"АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД КОРОНАВИРУСЭЭС (KОВИД-19) УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХӨЛ ХОРИО ТОГТООХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЗҮҮЛСЭН НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА"-г ҮСХ-оос зохион байгуулж байна.

Нийтэлсэн: 2020 он 05 сар 06. 09 цаг 52 минут
Корона вирусийн (СoV-19) халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 215 улсад тархаж, 3'743'654 хүн халдвар авч, 258'850 хүн нас барж, 1'248'705 хүн эдгэрээд байна. Корона вирусийн тархалт дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдалд олон сөрөг нөлөөг дагуулсаар байна. Тухайлбал, ААНБ-уудын үйл ажиллагаа доголдох, орлого буурах, ажилтнуудаа цомхтгох, хүн амын амьжиргааны төвшинд сөргөөр нөлөөлж, өрх, иргэдийн орлого буурах зэрэг нөлөөллүүд гарсаар байна.
Дэлгэрэнгүй

ТӨВ аймаг 2019 онд
 Монгол улсад оршин суугаа хүн ам (урьдчилсан гүйцэтгэл)
91 941
Төрсөн хүүхдийн тоо
2 294
Бүртгүүлсэн шилжин ирэгчид
1 573
Бүртгүүлсэн шилжин явагчид
1 935
Нялхсын эндэгдэл
17
Бүртгэлтэй ажилгүйчүүд
374

Ажлын шинэ байранд ажилд орсон иргэн

1 126
Малын тоо
4 979 161
Хэрэглээний үнийн ИНДЕКС
5,1

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо

865
Дотоодын нийт бүтээгдэхүүн
678,7 тэрбум төгрөг 

 

2020 оны Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхээ шалгах боломжтой боллоо