Хамгийн хамгийн хамгийн


smileysurpriseyes Хамгийн, хамгийн, хамгийн

• Лутын Нацагдорж - Статистикийн албанд 25 жил, статистикийн хэлтэс, товчооны даргаар 17 жил ажилласан.

• Данжингийн Аюуш - Статистикийн товчоо, хэлтэст тасралтгүй 43 жил ажилласан.

• Долгорын Дамдинпүрэв - Баянжаргалан сумын орлогч дарга 1974 онд Төв аймгаас хамгийн анхны бүртгэл статистикийн тэргүүний ажилтанаар шагнагдсан.

• Сүхийн Амарбат - Статистикийн товчооны мэргэжилтэн нараас хамгийн анхны бүртгэл статистикийн тэргүүний ажилтанаар 1984 онд шагнагдсан.

• Аймаг-улсын хооронд бий болсон анхны сүлжээг статистикийн албанд 1984 онд мэдээлэл боловсруулж, бэлтгэж, шууд дамжуулах зориулалттай МЕРА-100 хэрэглэгчийн цэгийн микро машиныг суурилуулж, ашиглалтанд оруулсан

• 1991 оноос анхны "МОНЕЛ" брендийн персональ компьютерыг аймгийн статистикийн албанд ашиглаж эхэлсэн

• 1991 оноос MSDOS үйлдлийн системийн орчинд ажилладаг электрон хүснэгт ашиглан тоо мэдээллийг боловсруулан, нэгтгэж үр дүнгийн хүснэгтүүд гаргаж авдаг SC-4.comыг анх статистикийн албаны мэргэжилтэн нар хэрэглэж эхэлсэн.

• 1991 оноос персональ компьютерыг ашиглан MSDOS системийн орчинд XTALK.exe программаар мэдээлэл дамжуулж эхэлсэн. • 1995 онд WINDOWS-3.11 үйлдлийн систмийг хэрэглэж хэрэглээний WORD, EXCEL программыг мэдээлэл боловсруулах , танилцуулга бэлтгэх үйл ажиллагаанд хэрэглэдэг болсон.

• 1997 онд анх удаа аймгийн төвшинд Дотоодын нийт бүтээгдэхүүнийг олон улсын эдийн засгийн стандарт ангиллын дагуу үйлдвэрлэлийн аргаар тооцсон.

• 1998 онд анх удаа аймгийн статистикийн албаны WEB сайтыг FRONT PAGE программаар хийсэн.

• 2001 онд персональ компьютероор интернэтийн сүлжээг ашиглан Електрон шуудангаар мэдээлэл солилцож дамжуулж эхэлсэн.

• 2004 оноос статистикийн судалгаа, танилцуулгыг нягтруулсан PDF өргөтгөлтэй файлаар бэлтгэдэг болсон.

• 2005 онд аймгийн статистикийн албаны Мэдээллийн санг DEVINFO программаар хийж эхэлсэн.

• 2012 онд анх удаа Хөдөө аж ахуйн тооллогыг зохион байгуулж явуулсан.

• 2013 онд Мал тооллогын бүх маягтыг сум, багаас өрх, аж ахуйн нэгжээр цахим программд оруулсан. 

• 2014 онд Хүн ам, өрхийн бүртгэлийн программыг сум, багаас цахим хэлбэрт шилжүүлсэн.

• 2014 оноос Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа, Ажиллах хүчний судалгааг цаасгүй технологид шилжүүлэн таблет ашиглан авдаг болсон.

• 2015 онд анх удаа хүн ам, орон сууцны завсрын тооллогыг зохион байгуулж явуулсан.

Программ хангамж мэдээ, тайлан

  ХАӨМС шинэ хувилбар татах

 Мал тооллогын программ

 Мэдээлэл оруулах программ  татах

 Тайлан харах программ татах

 Хөдөө аж ахуйн программ татах

 ХАА-8, ХАА-9 программ татах

 Улирлын мэдээний программ татах

 Жилийн эцсийн мэдээний программ татах