Хагас жилийн мал тооллого эхэллээ

Нийтэлсэн: 2015 он 06 сар 10. 10 цаг 37 минут

Малын индексжүүлсэн даатгалын төслөөс ҮСХ-той хамтран зохион байгуулдаг хагас жилийн мал тооллого өнөөдөр орон даяар эхэлж байгаа ба 6-р сарын 17-ны өдөр дуусна. Тооллогыг сумдын  жилийн эцэст тоологдсон нийт малтай өрхийн 30 хувийг түүвэрлэж  явуулдаг. Энэ удаагийн тооллогод манай аймгийн 4780 өрх хамрагдана.

Хагас жилийн мал тооллогын ач холбогдол нь тооллогод хамрагдсан өрхийн мэдээлэлд тулгуурлан сумын түвшний нэгтгэл гарч, түүнд үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгогддог. Тооллогод сонгогдсон малчид та бүхэн тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.


Сэтгэгдэл бичих