3 сая дахь иргэн Х.Буянзаяагийн гэр бүлд 2 өрөө байр өглөө.

Нийтэлсэн: 2015 он 06 сар 23. 14 цаг 54 минут

Монгол улсын 3 сая дахь иргэний чацуутан Угтаалцайдам сумын  2 дугаар багийн иргэн Хажнаабай Хайратхаан, Тогтолбай Серикгул нарын охин Х.Буянзаяагийн гэр бүлд 2 өрөө байрны түлхүүр, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гардуулан өглөө. Х.Буянзаяад бэлэглэсэн байр нь Төв аймгийн төвд 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй Манзушир хороололд байрлаж байна. Уг хорооллын эхний ээлжийн нээлт 6-р сарын 20-ны өдөр болсон ба нээлтийн үеэр аймгийн удирдлагууд 3 сая дахь иргэндээ байраа гардууллаа.


Сэтгэгдэл бичих