Ядуурлын түвшин 2014 онд 21,6 хувь боллоо.

Нийтэлсэн: 2015 он 07 сар 02. 17 цаг 24 минут

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, Дэлхийн Банкнаас хамтран ядуурлын 2014 оны тооцооны үр дүнг танилцууллаа. Ядуурлын түвшинг ядуурлын асуудал хариуцсан олон улсын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор боловсруулсан, Дэлхийн банкнаас баталгаажуулсан олон улсын аргачлалыг ашиглан Өрхийн нийгэм, эдийн засгийн 2014 оны судалгааны үр дүнд үндэслэн тооцсон байна.

Хоёр талын хамтран тооцсон ядуурлын тооцооны үр дүнг авч үзвэл Монгол улсын ядуурлын түвшин 2012 онд 27.4 хувь байсан бол 2014 онд 21.6 хувьд хүрч 5.9 пунктээр буурчээ.

Үүнээс хотод 18.8 хувь болж 2012 оныхоос 4.5 пунктээр, хөдөөд 26.4 хувь байгаа нь 2012 оныхоос 9.1 пунктээр буурсан байна. Ядуурлын хамралтын хүрээг бүс нутгаар авч үзвэл Баруун бүсийн ядуурлын хамралт 26.0 хувь, Хангайн бүсийнх 25.3 хувь, Төвийн бүсийнх 22.2 хувь, Зүүн бүсийнх 31.4 хувь, Улаанбаатар хотод ядуурлын хамрах хүрээ 16.4 хувь болж, 2012 оныхоос бүс бүрт 2.0-13.2 пунктээр буурчээ. Түүнчлэн ядуурлын хамралтын хүрээг суурьшлаар авч үзвэл хөдөө нутагт хамгийн их бууралттай буюу 11.7 пунктээр буурсан байна.

Энэхүү тооцоо нь 2014 онд зохион байгуулсан Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнд үндэслэсэн тул тухайн хугацааны амьжиргааны түвшинд гарсан өөрчлөлтийг харуулж байна.

2014 оны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд манай аймгаас сар бүр 52, нийт 624 өрх түүвэрлэгдэн оролцсон бол 2015 он гарсаар сар бүр 42 өрх уг судалгаанд хамрагдаж байна. Судалгааны хамгийн сүүлийн үр дүн буюу 2015 оны 1-р улирлын байдлаар нэг өрхийн орлого, зарлагыг өрхийн байршлаар харуулбал:

       

 

Сэтгэгдэл бичих