Сумдын санхүүгийн албаны дарга, статистик хариуцсан ажилтан нарт сургалт семинар хийлээ.

Нийтэлсэн: 2015 он 10 сар 16. 13 цаг 20 минут

10-р сарын 12, 13-ны өдрүүдэд сумдын статистик хариуцсан ажилтан, санхүүгийн албаны дарга нарт “Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллого”-т анхаарах зүйлс, ХАӨМС-ын баяжилт шинэчлэлт, сар, улирал, жилийн статистик мэдээ гаргалтын талаар сургалт семинар хийлээ.

Сумдын санхүүгийн албаны дарга нар өөрийн сумын тооллогын комиссын орлогч дарга, нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа тул тооллогын ажлыг эрчимжүүлэх, иргэдэд тооллогын ач холбогдлыг сурталчлах талаар хэлтсийн дарга Ж.Отгончулуун үүрэг болгов. Мөн эдгээр өдрүүдэд цугласан 27 сумын санхүүгийн албаныхан болон татварын байцаагч нийт 216 хүнд http://e-registration.nso.mn/web, http://e-census.nso.mn/web сайтуудад хэрхэн хандаж өөрийн болон өрхийн мэдээллээ шалгаж баталгаажуулах талаар мэдээлэл өгөв.

Мөн энэ үеэр 2014 оны ажлаараа тэргүүлсэн сумдын статистик хариуцсан ажилтан нарыг шагнаж урамшуулав. Нэгдүгээр байранд Заамар сумын статистик хариуцсан ажилтан Ж.Гэрэлтуяа, хоёрдугаар байранд Жаргалант сумын статистик хариуцсан ажилтан П.Долгорцэрэн, гуравдугаар байранд Цээл сумын статистик хариуцусан ажилтан Ж.Гандулам, дөрөвдүгээр байранд Баянцагаан сумын статистик хариуцсан ажилтан Д.Батцэцэг, тавдугаар байранд Эрдэнэсант сумын статистик хариуцсан ажилтан Б.Анхтуяа нар шалгарлаа. Шагнуулсан болон сумдын нийт статистик хариуцсан ажилтнууддаа ажлын амжилт хүсэн ерөөе.


Сэтгэгдэл бичих