Өрхийн орлого зарлага 3 дугаар улиралд

Нийтэлсэн: 2015 он 12 сар 07. 15 цаг 08 минут

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2015 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 937.7 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.6 мян.төг буюу 2.6 хувиар буурлаа. Үүнд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл үйлчилгээний орлого 29.7 мян.төг буюу 28.9 хувь, бусад орлого 10.3 мян.төг буюу 10.4 хувиар буурсан нь голлон нөлөөллөө. Сарын дундаж зарлага 936.6 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 25.5 мян.төг буюу 2.6 хувиар буурав.

        Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ (үнийн нөлөөллийг арилган тооцсон) 2015 оны 3 дугаар улиралд 892.8 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 69.2 мян.төг буюу 7.2 хувиар буурчээ.

        Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлагын хэмжээ (үнийн нөлөөллийг арилган тооцсон) 2015 оны 3 дугаар улиралд 892.8 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 69.2 мян.төг буюу 7.2 хувиар буурсан байна.

НЭГ ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ МӨНГӨН ОРЛОГО, ЗАРЛАГA. 2014, 2015 оны 3 дугаар улирлын байдлаар, байршлаар, мян.төгрөгөөр


Сэтгэгдэл бичих