Хүн амын эдийн засгийн идэвх 3 дугаар улиралд

Нийтэлсэн: 2015 он 12 сар 08. 10 цаг 48 минут

Ажиллах хүчний судалгааны 2015 оны 3 дугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхитэй хүн ам 1195.4 мянга байгаагийн 628.7 мянга буюу 52.6 хувь нь эрэгтэй, 566.7 мянга буюу 47.4 хувь нь эмэгтэйчүүд байна.

Эдийн засгийн идэвхитэй хүн амын 684.5 мянга  буюу 57.3 хувь нь хот, суурин газарт, 510.9 мянга буюу 42.7 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна.

Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2015 оны 3 дугаар улиралд улсын хэмжээнд 61.4 хувь, хотод 55.5 хувь, хөдөөд 71.7 хувь байна.

Ажиллагчид өмнөх оны мөн үеийнхээс 29.1 мянга буюу 2.5 хувиар, ажилгүй иргэд 2.4 мянга буюу 3.1 хувиар буурсан байна. Харин эдийн засгийн идэвхгүй хүн ам 52.5 мянга буюу 7.5 хувиар өссөн.

15, түүнээс дээш насны нийт хүн амын 735.3 мянга буюу 37.2 хувь нь эдийн засгийн идэвхигүй хүн ам байгаагийн 39.5 хувь нь эрэгтэйчүүд, 60.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Эдийн засгийн идэвхгүй нийт хүн амын 244.0 мянга буюу 32.5 хувь нь тэтгэвэрийнхэн болон өндөр настан, 230.1 мянга буюу 30.6 хувь нь суралцагчид, 86.8 мянга буюу 11.6 хувь нь хүүхэд асарсан, 63.5 мянга буюу 8.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 50.1 мянга буюу 6.7 хувь нь гэрийн ажилтай иргэд байна.

Судалгааны дүнгээр 2015 оны 3 дугаар улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 75.7 мянга байгаагийн 39.4 мянга буюу 52.1 хувь нь эрэгтэйчүүд, 36.3 мянга буюу 47.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 6.3 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.1 пунктээр, өмнөх улирлаас 1.5 пунктээр буурлаа.

Төв аймагт улсын дүнгээс АХОТ 18.9 пунктээр их, ажилгүйдлийн түвшин 2.9 пунктээр бага байна.


Сэтгэгдэл бичих