Өрхийн орлого, зарлага 2016 оны 4 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2017 он 02 сар 17. 10 цаг 47 минут

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны 4 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 841.8 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.0 мян.төг буюу 0.8 хувиар буурлаа. Үүнд тэтгэвэр, тэтгэмжийн орлого 15.2 мян.төг буюу 9.2 хувь, бусад орлого 5.2 мян.төг буюу 7.0 хувиар өссөн хэдий ч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 19.9 мян.төг буюу 24.6 хувиар буурсан нь голлон нөлөөллөө. Сарын дундаж мөнгөн зарлага 898.0 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 39.4 мян.төг буюу 4.6 хувиар нэмэгдсэн. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 43.0 мян.төг буюу 6.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

        Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ (үнийн нөлөөллийг арилган тооцсон) 2016 оны 4 дүгээр улиралд 832.7 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 16.2 мян.төг буюу 1.9 хувиар буурсан бол нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 888.3 мян.төг болж өмнөх оны мөн үеэс 29.7 мян.төг буюу 3.5 хувиар буурсан.

        Өрхийг мөнгөн орлого, зарлагаар бүлэглэн авч үзвэл, 2016 оны 4 дүгээр улиралд 300.0 мян.төг-өөс доош орлоготой өрх 120.0 мянга болж, нийт өрхийн 13.8 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 96.6 мянга буюу нийт өрхийн 11.1 хувийг, 300.0-500.0 мян.төг-ийн орлоготой өрх 154.8 мянга буюу нийт өрхийн 17.8 хувийг, мөн энэ хэмжээний зарлагтай өрх 158.3 мянга буюу нийт өрхийн 18.2 хувийг, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 297.5 мянга буюу нийт өрхийн 34.2 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 292.2 мянга буюу нийт өрхийн 33.6 хувийг эзэлж байна. Харин 2100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх 33.9 мянга буюу нийт өрхийн 3.9 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 42.6 мянга буюу 4.9 хувийг эзэлж байна.


Сэтгэгдэл бичих

Программ хангамж мэдээ, тайлан

  ХАӨМС шинэ хувилбар татах

 Мал тооллогын программ

 Мэдээлэл оруулах программ  татах

 Тайлан харах программ татах

 Хөдөө аж ахуйн программ татах

 ХАА-8, ХАА-9 программ татах

 Улирлын мэдээний программ татах

 Жилийн эцсийн мэдээний программ татах