Хүн амын эдийн засгийн идэвх 2016 оны 4 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2017 он 02 сар 17. 11 цаг 29 минут

Ажиллах хүчний судалгааны 2016 оны  4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхитэй хүн ам 1239.8 мянга байгаагийн 659.7 мянга буюу 53.2 хувь нь эрэгтэй, 580.1 мянга буюу 46.8 хувь нь эмэгтэйчүүд байна.

Эдийн засгийн идэвхитэй хүн амын 698.9 мянга  буюу 56.4 хувь нь хот, суурин газарт, 540.9 мянга буюу 43.6 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна.

Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2016 оны 4 дүгээр улиралд улсын хэмжээнд 60.4 хувь, хотод 52.9 хувь, хөдөөд 73.7 хувь байна. АХОТ-г улсын хэмжээнд өмнөх улирлаас 1.2 пунктээр, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурчээ.

Ажиллагчид өмнөх оны мөн үеийнхээс 65.2 мянга буюу 6.1 хувиар, ажилгүй иргэд 10.5 мянга буюу 10.9 хувиар, эдийн засгийн идэвхгүй хүн ам 52.6 мянга буюу 6.9 хувиар тус тус өссөн байна.

15, түүнээс дээш нийт хүн амын 814.1 мянга буюу 39.6 хувийг эдийн засгийн идэвхигүй хүн ам эзэлж, тэдний 40.0 хувь нь эрэгтэйчүүд, 60.0 хувь нь эмэгтэйчүүд байна.

Эдийн засгийн идэвхгүй нийт хүн амын 257.6 мянган буюу 31.6 хувь нь тэтгэвэрийнхэн болон өндөр настан, 223.5 мянга буюу 27.5 хувь нь суралцагчид, 99.9 мянга буюу 12.3 хувь нь хүүхэд асарсан, 72.4 мянга буюу 8.9 хувь нь гэрийн ажилтай, 59.8 мянга буюу 7.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Судалгааны дүнгээр 2016 оны 4 дүгээр улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 107.0 мянга байгаагийн 67.0 мянга буюу 62.6 хувь нь эрэгтэйчүүд, 40.0 мянга буюу 37.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 8.6 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.3 пунктээр өсч, өмнөх улирлаас 0.8 пунктээр буурав. 

Төв аймагт улсын дүнгээс АХОТ 14.9 пунктээр их, ажилгүйдлийн түвшин 6.4 пунктээр бага байна.


Сэтгэгдэл бичих

Программ хангамж мэдээ, тайлан

  ХАӨМС шинэ хувилбар татах

 Мал тооллогын программ

 Мэдээлэл оруулах программ  татах

 Тайлан харах программ татах

 Хөдөө аж ахуйн программ татах

 ХАА-8, ХАА-9 программ татах

 Улирлын мэдээний программ татах

 Жилийн эцсийн мэдээний программ татах