Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулга

Нийтэлсэн: 2017 он 04 сар 18. 12 цаг 48 минут

Улсын Их Хурлаас өнгөрсөн гуравдугаар сард Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль баталсан. Үүний хүрээнд энэ сарын 12-нд улс орон даяар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга авч эхэлсэн билээ. Судалгаанд нийт 1570 өрх хамрагдах бөгөөд 720-ийг нийслэл, үлдсэнийг нь хөдөө орон нутгийн өрхүүдээс авах юм.

Төв аймгийн хэмжээнд аймгийн төвийн 10, бусад 4 сумдаас 40,  нийт 50 айлаас судалгаа авна.

Санал асуулгад хамрагдаж буй 1570 өрхийг Монгол Улсын бүх аймаг, сум, баг, дүүрэг, хороо, хэсгийн хэмжээнд ижил тэгш зарчмаар хуваарилж сонгосон. Тодруулбал, хүн ам ихтэй аймаг, сум, баг, дүүрэг, хороо, хэсгээс олон өрх түүвэрлэгдэж, бага хүн амтайгаас нь цөөнийг түүвэрлэсэн аж. 1570 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар дахин сонголт хийж Зөвлөлдөх санал асуулгад оролцох 750 иргэнийг сонгоно. Тэдгээр иргэд энэ сарын 29, 30-нд Төрийн ордны Их танхимд болох хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцож тодорхой мэдээлэлтэй болсны дараа дахин судалгаанд хамрагдах юм.


Сэтгэгдэл бичих

Программ хангамж мэдээ, тайлан

  ХАӨМС шинэ хувилбар татах

 Мал тооллогын программ

 Мэдээлэл оруулах программ  татах

 Тайлан харах программ татах

 Хөдөө аж ахуйн программ татах

 ХАА-8, ХАА-9 программ татах

 Улирлын мэдээний программ татах

 Жилийн эцсийн мэдээний программ татах