Сум, багийн статистик хариуцсан ажилтнуудын сургалт боллоо

Нийтэлсэн: 2017 он 04 сар 27. 21 цаг 32 минут

Баг хорооны Засаг дарга, сумдын статистик хариуцсан ажилтнуудад мэдлэг олгох, дадлагажуулах сургалт Төв аймгийн Зуунмод хотод 4 сарын 27, 28-нд боллоо. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны “Ухаалаг Засаг” төслийн дэмжлэгтэйгээр дээрх сургалтыг зохион байгуулж байгаа юм.​

 

Сургалтыг Үндэсний статистикийн хорооноос томилогдсон баг аймгийн статистикийн хэлтэстэй хамтран явуулж байгаа бөгөөд 27 сум 97 багийн 130 хүн хамрагдлаа. Гол зорилго нь багийн Засаг дарга, сумын статистик хариуцсан ажилтнуудад статистикийн албан ёсны үйл ажиллагаа, эрх зүйн орчин, албан ёсны статистикт сум, багийн ажилтнуудын үүрэг, хариуцлага манлайлал, компьютерийн ашиглалт, хэрэглээний талаарх шинэ мэдлэг мэдээлэл олгосон юм. Нийт оролцогчид гэрчилгээ олгов.


Сэтгэгдэл бичих

Программ хангамж мэдээ, тайлан

  ХАӨМС шинэ хувилбар татах

 Мал тооллогын программ

 Мэдээлэл оруулах программ  татах

 Тайлан харах программ татах

 Хөдөө аж ахуйн программ татах

 ХАА-8, ХАА-9 программ татах

 Улирлын мэдээний программ татах

 Жилийн эцсийн мэдээний программ татах