Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулгын дүн гарлаа

Нийтэлсэн: 2017 он 05 сар 03. 20 цаг 10 минут

Санал асуулгад хамрагдаж буй 1570 өрхийг Монгол Улсын бүх аймаг, сум, баг, дүүрэг, хороо, хэсгийн хэмжээнд ижил тэгш зарчмаар хуваарилж сонгосон. Тодруулбал, хүн ам ихтэй аймаг, сум, баг, дүүрэг, хороо, хэсгээс олон өрх түүвэрлэгдэж, бага хүн амтайгаас нь цөөнийг түүвэрлэсэн аж. 1570 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар дахин сонголт хийж Зөвлөлдөх санал асуулгад оролцох 750 иргэнийг сонгосноос 669 нь 4 дүгээр сарын 29, 30-нд Төрийн ордны Их танхимд болсон хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцож тодорхой мэдээлэлтэй болсны дараа дахин судалгаанд хамрагдлаа.

 Энэхүү арга хэмжээнд Төв аймгаа төлөөлөн нийт 22 иргэн оролцсоноос  Баян сумын Өгөөмөр багаас 5, Заамар сумын Төвийн багаас 5, Борнуур сумын Мандал багаас 5,  Эрдэнэ сумын Баянтуул багаас 4, Зуунмод сумын Нацагдорж багаас 3 иргэн оролцсон нь улсын хэмжээнд оролцогсдын 3,3  хувь юм. 
 
 
 

Сэтгэгдэл бичих

Программ хангамж мэдээ, тайлан

  ХАӨМС шинэ хувилбар татах

 Мал тооллогын программ

 Мэдээлэл оруулах программ  татах

 Тайлан харах программ татах

 Хөдөө аж ахуйн программ татах

 ХАА-8, ХАА-9 программ татах

 Улирлын мэдээний программ татах

 Жилийн эцсийн мэдээний программ татах