Ажиллагчдын дундаж цалин 2016 оны 4 дугаар улиралд

Нийтэлсэн: 2017 он 05 сар 23. 19 цаг 52 минут

Ажиллагчдын дундаж цалин 2016 оны 4 дүгээр улирлын байдлаар улсын хэмжээний дундаж цалин 942.9 мянга, эрэгтэйчүүдийн дундаж цалин 1007.3 мянга, эмэгтэйчүүдийн дундаж цалин 879.9 мянган төгрөг болов. Өмнөх улирлын дүнтэй харьцуулахад эрэгтэй ажиллагчдын дундаж цалин 45.2 мянгаар, эмэгтэй ажилчдын дундаж цалин 70.9 мянган төгрөгөөр, нийт ажиллагчдын дундаж цалин  58.6 мянган төгрөгөөр  тус тус өсөв.

        Эдийн засгийн үйл ажиллагааны салбараар ангилан харвал уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын дундаж цалин хамгийн их буюу 2311.7 мянган төгрөг; олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарын ажиллагчидын дундаж цалин 1721.6 мянган төгрөг; мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарын ажиллагчидын дундаж цалин 1382.4 мянган төгрөг; цахилгаан, хий, агааржуулалтын үйл ажиллагааны салбарын ажиллагчидын дундаж цалин 1256.9 мянган төгрөгөөр тус тус удаалав. Харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынхан  599.1 мянган төгрөг буюу  хамгийн бага дундаж цалинтай гарлаа.

     Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2016 оны 4 дүгээр улирлын байдлаар 648.5 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 294.4 мянган төгрөг буюу 31.2 хувиар бага юм. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 634.7 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 26.0 мянган төгрөгөөр илүү буюу 660.7 мянган төгрөг байна.


Сэтгэгдэл бичих

Программ хангамж мэдээ, тайлан

  ХАӨМС шинэ хувилбар татах

 Мал тооллогын программ

 Мэдээлэл оруулах программ  татах

 Тайлан харах программ татах

 Хөдөө аж ахуйн программ татах

 ХАА-8, ХАА-9 программ татах

 Улирлын мэдээний программ татах

 Жилийн эцсийн мэдээний программ татах