Өрхийн орлого, зарлага 2017 оны 1 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2017 он 05 сар 30. 17 цаг 36 минут

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 1 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 893.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 43.9 (5.2%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 27.6 (5.8%) мянган төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 22.8 (14.8%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 5.6 (9.2%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

     Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2017 оны 1 дүгээр улиралд 871.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.1 (2.6%) мянган төгрөгөөр өслөө.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2017 оны 1 дүгээр улиралд 940.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 25.0 (2.6%) мянган төгрөгөөр буурлааа. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага буурахад хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 34.1 (4.7%) мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 2017 оны 1 дүгээр улиралд 917.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 47.9 (5.0%) мянган төгрөгөөр буурлаа.

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, 2017 оны 1 дүгээр улиралд 300.0  мянган төгрөгөөс доош орлоготой өрх 116.0 (13.4%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 84.0 (9.7%) мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 151.5 (17.5%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 151.5 (17.5%) мянга, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 267.4 (30.9%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 278.8 (32.2%) мянга байна. Харин 2100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх 43.3 (5.0%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 47.6 (5.5%) мянга байна.

Хүн амын амьжиргааны байдал

Нэг хүнд ногдох сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) орлогын хэмжээ амьжиргааны доод түвшинтэй харьцуулахад улсын дунджаар 50.7 хувь, Улаанбаатар хотод 61.8 хувь, Төвийн бүсэд 61.2 хувь, Баруун бүсэд 38.9 хувь, Хангайн бүсэд 30.5 хувь, Зүүн бүсэд 29.8 хувиар өндөр гарлаа.

Хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох Жини коэффициент 2017 оны 1 дүгээр улиралд Улаанбаатар хот болон Төвийн бүсэд 0.348 болж, улсын дунджаас 0.009 нэгжээр их, Зүүн бүсэд 0.303, Хангайн бүсэд 0.314, Баруун бүсэд 0.315 болж, улсын дунджаас 0.024-0.036 нэгжээр бага байна. Жини коэффициент өмнөх оны мөн үеэс 0.001 нэгжээр их, өмнөх улирлаас 0.01 нэгжээр бага байна.

Улсын хэмжээнд 2017 оны 1 дүгээр улиралд хамгийн ядуу бүлгийн хүн амын  хэрэглээ нийт хэрэглээнд 7.5 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 41.2 хувийг эзэлжээ. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.5 дахин их байгааг  харууллаа.

Улсын хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 1 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого аймгийн төвд 913.8 мянган төгрөг,  сумын төвд 858.6 мянган төгрөг, хөдөөд 772.0 мянган төгрөг боллоо.

Улсын хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 1 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага аймгийн төвд 998.3 мянган төгрөгсумын төвд 969.9 мянган төгрөг, хөдөөд 851.6 мянган төгрөг боллоо.

Төвийн бүсийн нийт өрхийн дундаж орлого 935.2 мянган төгрөг, үүнээс цалин хөлстэй ажил эрхэлдэг өрхийн дундаж орлого 1.06 сая төгрөг,  хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг өрхийн дундаж орлого 1.23 сая төгрөг боллоо.  

АРГАЧЛАЛЫН ТАЙЛБАР:
Нэг өрхөд ногдох сарын дундаж орлого, зарлага: Улирлын турш уг судалгаанд хамрагдсан өрхийн сарын дунджаар тооцно.
Өрхийн мөнгөн зарлага: Хүнсний бүтээгдэхүүний; хүнсний бус бараа, үйлчилгээний; бусдад өгсөн бэлэг, тусламж болон бусад зарлага багтана.
Өрхийн мөнгөн орлого: Цалин хөлс; тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор; хувийн аж ахуйн орлого болон бусад орлогоос бүрдэнэ.
Өрхийн нийт зарлага: Өрхийн мөнгөн зарлага дээр өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлсийг тухайн орон нутгийн зах зээлийн дундаж үнээр үнэлсэн мөнгөн дүнг нэмж тодорхойлно.

Өрхийн нийт орлого: Өрхийн мөнгөн орлого дээр өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлсийг тухайн орон нутгийн зах зээлийн дундаж үнээр үнэлсэн мөнгөн дүнг нэмж тодорхойлно.
Хувийн аж ахуйн орлого: Мал аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэлийн орлого; хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлогыг оруулна.


Сэтгэгдэл бичих

Программ хангамж мэдээ, тайлан

  ХАӨМС шинэ хувилбар татах

 Мал тооллогын программ

 Мэдээлэл оруулах программ  татах

 Тайлан харах программ татах

 Хөдөө аж ахуйн программ татах

 ХАА-8, ХАА-9 программ татах

 Улирлын мэдээний программ татах

 Жилийн эцсийн мэдээний программ татах