"Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний 2015, 2016 оны судалгаа"-ны мэдээлэл цуглуулах ажил явагдаж байна.

Нийтэлсэн: 2017 он 06 сар 14. 19 цаг 04 минут

Үндэсний Статистикийн хороо нь Азийн хөгжлийн банктай хамтран “Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний 2015, 2016 оны судалгаа”-г анх удаа зохион байгуулж байна. Уг судалгаа нь үндэсний хэмжээнд “Эрчим хүчний данс”-ыг байгуулах, эрчим хүчний статистик мэдээллийг бүрдүүлэх, Ногоон хөгжлийн болон Тогтвортой хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтүүдийг тооцох, түүнчлэн НҮБ-ын “Байгаль орчны статистикийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-д зөвлөмж болгосон түлхүүр үзүүлэлтүүдийг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Судалгааны зорилго нь: Эрчим хүчний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ, түгээлт, хуваарилалт, алдагдлыг биет хэмжээ болон мөнгөн дүнгээр эдийн засгийн салбаруудаар тодорхойлоход оршино. Ач холбогдол нь эрчим хүчний хэрэглээ болон нөөцтэй холбогдох бодлогын шийдвэр гаргах, өрх, аж ахуйн нэгжүүдэд нийлүүлсэн эрчим хүчний бүтээгдэхүүнд хяналт, үнэлгээ, шинжилгээ хийх, эрчим хүч нийлүүлэгчдийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх мэдээллийг бий болгох юм. Улсын хэмжээнд 2880 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана. Манай аймгаас хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилтын ан агнуур, Уул уурхайн олборлолт, Цахилгаан хий, уур, агааржуулалт, усан хангамж бохир ус зайлуулах систем, хог хаягдлын менежмент болон цэвэрлэх  үйл ажиллагаа, барилга, тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарын төлөөлөл 68 аж ахуйн нэгж байгууллага хамрагдаад байна. Аймгийн хэмжээнд нийт 68 ААНБ-аас 4 судлаач мэдээлэл цуглуулж байна.

 


Сэтгэгдэл бичих

Программ хангамж мэдээ, тайлан

  ХАӨМС шинэ хувилбар татах

 Мал тооллогын программ

 Мэдээлэл оруулах программ  татах

 Тайлан харах программ татах

 Хөдөө аж ахуйн программ татах

 ХАА-8, ХАА-9 программ татах

 Улирлын мэдээний программ татах

 Жилийн эцсийн мэдээний программ татах