Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амьдралын туршлага судалгаа

Нийтэлсэн: 2017 он 06 сар 14. 19 цаг 49 минут

Нэгдсэн Үндэсний байгууллагын хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй "Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амьдралын туршлагын судалгаа"-г 2017 оны 5 дугаар сарын 1-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны хооронд улсын хэмжээнд нэгэн зэрэг 7860 өрхийн 15-64 насны эмэгтэйчүүдийг статистикийн санамсаргүй түүврийн аргаар сонгон мэдээлэл цуглуулах ажил явагдаж байна.  Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амьдралын туршлага судалгаанд манай аймгийн 17 сумын 20 багийн 300 өрхийг хамруулах бөгөөд 06 сарын 8-10-ны хооронд Швейцарийн хөгжлийн агентлагийн ажилтан Эрдэнэсайхан, ҮСХ-ны мониторингийн багийн ахлах шинжээч Б.Уранбилэг, шинжээч А.Алтангэрэл нар Алтанбулаг, Заамар сумдад судалгааны явцын хяналт хийлээ. Тусалж дэмжиж, хамтран ажилласан сумын удирдлагууд, сумын статистик хариуцсан ажилтнууд, багийн Засаг дарга нартаа талархал илэрхийлье!

Чимэдцэрэн ахлагчтай баг 14 нэгжийн, Ю.Туул ахлагчтай баг 4 нэгжийн, Лхагвадулам ахлагчтай баг 2 нэгжийн мэдээллийг цуглуулж статистикийн хэлтэсээс 2 ажилтан хамтран ажиллаа.


Сэтгэгдэл бичих

Программ хангамж мэдээ, тайлан

  ХАӨМС шинэ хувилбар татах

 Мал тооллогын программ

 Мэдээлэл оруулах программ  татах

 Тайлан харах программ татах

 Хөдөө аж ахуйн программ татах

 ХАА-8, ХАА-9 программ татах

 Улирлын мэдээний программ татах

 Жилийн эцсийн мэдээний программ татах