ХАГАС ЖИЛИЙН МАЛЫН ТҮҮВЭР СУДАЛГАА

Нийтэлсэн: 2017 он 06 сар 15. 10 цаг 50 минут

Монгол улсын “Статистикийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн в, л дэх заалтыг дагуу Хагас жилийн малын түүвэр судалгааг 2017 оны 6 дугаар сарын 02-ноос 09-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж явууллаа.

 Малыг тоолж, маягтад бүртгэсний дараа малын эзэн тооллогын комиссын гишүүдээр гарын үсэг зуруулж  баталгаажуулах, малгүй болсон, шилжсэн, нэгдсэн өрхийн мэдээллийг сайтар нягтлах, малын орлого, зарлагын хөдөлгөөнийг үнэн бодитоор хөтлөх, 2016 оны мал тооллогоос хойш нийт хэдэн мал хорогдсон, хорогдлын явцын мэдээний уялдааг харгалзан үзэх, эргэлзээтэй болон алдаатай бүртгэгдсэн өрхийн мэдээллийг газар дээр нь лавлаж, залруулга хийж ажиллахыг онцгойлон анхаарууллаа. 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор тоологдсон малтай өрхийн 16 хувийг судалгаанд хамрууллаа.  

Малын түүвэр судалгаанд хамрагдсан өрхийн мэдээлэлд тулгуурлан сумын түвшний нэгтгэл гарч, түүнд үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгодог тул мэдээллийн чанар, үнэн бодит байдлыг хангаж, мэдээллийг шивэх явцад гарч болзошгүй алдаа, нөхөн төлбөр олгох явцад гарах маргаан зэргээс урьдчилан сэргийлж, судалгааны ажилд хариуцлагатай хандахыг сумдын холбогдох албан тушаалтнуудад анхааруулж ажиллахыг сумын тооллогын комиссын дарга бүрэн хариуцахыг үүрэг болгож аймгийн Засаг даргын албан тоотоор мэдэгдлээ..  

            Малын түүвэр судалгааны зардлыг улсын төсөв болон “Малын индексжүүлсэн даатгал” төслөөс хамтран гаргаж байгаа бөгөөд сумандаа хуваарилагдсан төсвийн зарцуулалтад хатуу хяналт тавьж, зардлыг зориулалтын дагуу зарцуулж, санхүүгийн тайланг хугацаанд нь бүрэн гүйцэд ирүүлэхийг анхаарууллаа.

Судалгаанд ажиллахаар томилогдсон төрийн албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллан судалгааг хугацаанд нь эхлээгүй, цахим шивэлтийн явц тааруу сумдад үүрэг чиглэл өгч, өдөр бүр сум, багийн ирцийн мэдээг сумдын холбогдох бүх албан тушаалтан нарт хүргүүлж ажилласнаар 6 сарын 13-нд 27 сум, 97 багийн шивэлтийг бүрэн дуусгав.


Сэтгэгдэл бичих

Программ хангамж мэдээ, тайлан

  ХАӨМС шинэ хувилбар татах

 Мал тооллогын программ

 Мэдээлэл оруулах программ  татах

 Тайлан харах программ татах

 Хөдөө аж ахуйн программ татах

 ХАА-8, ХАА-9 программ татах

 Улирлын мэдээний программ татах

 Жилийн эцсийн мэдээний программ татах