Ажиллагчдын дундаж цалин 2017 оны 1 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2017 он 06 сар 16. 18 цаг 55 минут

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2017 оны 1 дүгээр улиралд нийт 37.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 566.7 мянган ажиллагчид хамрагдлаа.

Ажиллагчдын дундаж цалин 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар улсын хэмжээний нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 959.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 87.7 (10.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 16.2 (1.7%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдлээ.

2017 оны 1 дүгээр улирлын тайланд хамрагдсан 566722 ажиллагчдын медиан цалин нь 684.8 мянган төгрөг боллоо. Нийт ажиллагчдын улсын хэмжээний медиан цалин нь 684.8 мянган төгрөг байгаа нь 566722 ажиллагчдыг таллан хуваасан утга бөгөөд 283361 нь 684.8 мянган төгрөгөөс дээш цалинтай,  283361 нь 684.8 мянган төгрөгөөс доош цалинтай гэсэн үг юм.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2,48 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 600.6 мянган төгрөг байна.

Нийт ажиллагчдын 44.6 (7.9%) мянга нь 240.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 30.7 (5.4%) мянга нь 240.0-300.0 мянган төгрөгийн цалинтай, 99.2 (17.5%) мянга нь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай, 218.0 (38.5%) мянга нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай, 86.4 (15.2%) мянга нь 900.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай, 21.1 (3.7%) мянга нь 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай, 66.7 (11.8%) мянга нь 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай гарлаа.   

 Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 628.6 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 755.8 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 866.3 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 984.6 мянган төгрөг, 200, түүнээс дээш ажиллагчтайнх 1,39 сая  төгрөг боллоо.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1243.7 мянган төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 495.4 мянган төгрөг буюу хамгийн бага юм.

Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 656,4 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 302.7 мянган төгрөг буюу 31.5 хувиар бага юм. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 643.4 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 24.2 мянган төгрөгөөр илүү буюу 667.6 мянган төгрөг байна.

 


Сэтгэгдэл бичих

Программ хангамж мэдээ, тайлан

  ХАӨМС шинэ хувилбар татах

 Мал тооллогын программ

 Мэдээлэл оруулах программ  татах

 Тайлан харах программ татах

 Хөдөө аж ахуйн программ татах

 ХАА-8, ХАА-9 программ татах

 Улирлын мэдээний программ татах

 Жилийн эцсийн мэдээний программ татах