ХҮН АМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХ 2017 оны 2 дугаар улиралд

Нийтэлсэн: 2017 он 08 сар 16. 11 цаг 16 минут

Ажиллах хүчний судалгааны 2017 оны 2 дугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.4 сая болж, 741.4 (54.1%) мянга нь эрэгтэй, 628.1 (45.9%) мянга нь эмэгтэйчүүд юм.  Эдийн засгийн идэвхтэй хүн амын 834.7 (60.9%) мянга нь хот, суурин газарт, 534.8 (39.1%) мянга нь хөдөө орон нутагт амьдардаг.
Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2017 оны 2 дугаар улиралд улсын хэмжээнд 61.6 хувь, хотод 55.8 хувь, хөдөөд 73.4 хувь байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 2017 оны 2 дугаар улиралд өмнөх улирлаас 2.1 пунктээр, өмнөх оны мөн үеэс 1.4 пунктээр нэмэгдлээ. Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 105.9 (9.4%) мянгаар, эдийн засгийн идэвхгүй хүн ам 20.5 (2.5%) мянгаар өсөж, ажилгүй иргэд 0.1 (0.1%) мянгаар буурлаа.

15, түүнээс дээш насны нийт хүн амын 854.8 (38.4%) мянга нь эдийн засгийн идэвхгүй хүн ам байгаа бөгөөд тэдгээрийн 40.1 хувь нь эрэгтэйчүүд, 59.9 хувь нь эмэгтэйчүүд. Эдийн засгийн идэвхгүй нийт хүн амын 284.1 (33.2%) мянга нь суралцагчид, 242.7 (28.4%) мянга нь тэтгэврийнхэн болон өндөр настан, 99.9 (11.7%) мянга нь хүүхэд асарсан, 69.2 (8.1%) мянга нь гэрийн ажилтай, 64.3 (7.5%) мянга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм.
Судалгааны дүнгээр 2017 оны 2 дугаар улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 131.8 мянга болж, 77.2 (58.6%) мянга нь эрэгтэйчүүд, 54.6 (41.4%) мянга нь эмэгтэйчүүд. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2017 оны 2 дугаар улиралд 9.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр буурч, өмнөх улирлаас 0.5 пунктээр өслөө.

Ажиллах хүчний судалгааны 2017 оны 2 дугаар улирлын дүнгээр аймгийн хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 54,2 мянга, 15, түүнээс дээш насны ажиллагчид 51.4 мянга боллоо.

Аймгийн хэмжээнд өмнөх оны мөн үеэс ажиллах хүч 3.1 (6.3%) мянгаар; ажиллагчид 1.2 (2.3%) мянгаар; 15, түүнээс дээш насны ажилгүй иргэд 2.1 (3.0 дахин) мянгаар тус бүр өслөө.

Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2017 оны 2 дугаар улиралд аймгийн хэмжээнд 81.9 хувь (улсын дундаж 61.6%)  болж  өмнөх улирлаас 1.6 пунктээр, өмнөх оны мөн үеэс 5.2 пунктээр тус бүр нэмэгдлээ.

Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2017 оны 2 дугаар улиралд 5.2 хувь (улсын дундаж 9.6%) болж, өмнөх оны мөн үеэс 3.7 пунктээр, өмнөх улирлаас 4.2 пунктээр тус бүр нэмэгдлээ.

 

АРГАЧЛАЛЫН ТАЙЛБАР:

Ажилгүйчүүд: Тухайн хугацаанд ажилгүй байсан, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэдийг ойлгоно.
Ажилгүйдлийн түвшин: Эдийн засгийн идэвхтэй хүн амд ажилгүйчүүдийн эзлэх хувийн жингээр тодорхойлно.
Ажиллагчид: Цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд сүүлийн 7 хоногт нэгээс дээш цагаар оролцсон иргэдийг ойлгоно.
Ажиллах хүчний оролцооны түвшин: Хөдөлмөрийн насны хүн амд эдийн засгийн идэвхтэй хүн амын эзлэх хувийн жингээр тодорхойлогдоно.
Хөдөлмөрийн нас: “Хөдөлмөрийн тухай” Монгол Улсын хуульд заасны дагуу 15-59 насны хүн амыг хамруулна (Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3, 109.2 дахь заалт).
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин: Хөдөлмөрийн насны хүн амд ажиллагчдын эзлэх хувийн жингээр тодорхойлогдоно.
Эдийн засгийн идэвхгүй хүн ам: Эдийн засгийн идэвхтэй хүн амд хамаарагдахгүй хөдөлмөрийн насны нийт хүн ам, хөдөлмөрийн насанд хүрээгүй болон хөдөлмөрийн наснаас дээш насны хүн амыг хамруулна.
Эдийн засгийн идэвхтэй хүн ам (ажиллах хүч): Тухайн цаг хугацаанд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд ажиллах хүчээ нийлүүлж байгаа ажиллагч, нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй иргэдийг хамруулна.

 


Сэтгэгдэл бичих

Программ хангамж мэдээ, тайлан

  ХАӨМС шинэ хувилбар татах

 Мал тооллогын программ

 Мэдээлэл оруулах программ  татах

 Тайлан харах программ татах

 Хөдөө аж ахуйн программ татах

 ХАА-8, ХАА-9 программ татах

 Улирлын мэдээний программ татах

 Жилийн эцсийн мэдээний программ татах