Ажиллагчдын дундаж цалин 2017 оны 2 дугаар улиралд

Нийтэлсэн: 2017 он 09 сар 12. 16 цаг 48 минут

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2017 оны 2 дугаар улиралд нийт 38.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 594.9 мянган ажиллагчид хамрагдлаа.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 2 дугаар улирлын байдлаар 966.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 78.6 (8.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 7.5 (0.8%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдлээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2,22 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 613.7 мянган төгрөг байна.

Нийт ажиллагчдын 446.4 (7.8%) мянга нь 240.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 32.7 (5.5%) мянга нь 240.0-300.0 мянган төгрөгийн цалинтай, 102.7 (17.3%) мянга нь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай, 217.8 (36.6%) мянга нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай, 105.3 (17.7%) мянга нь 900.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай, 23.9 (4.0%) мянга нь 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай, 66.1 (11.1%) мянга нь 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай гарлаа.    

2017 оны 2 дугаар улирлын тайланд хамрагдсан 594.9 мянган ажиллагчдын медиан цалин нь 700.0 мянган төгрөг юм.

 Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 630.9 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 771.0 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 882.9 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 991.8 мянган төгрөг, 200, түүнээс дээш ажиллагчтайнх 1,36 сая төгрөг боллоо.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2017 оны 2 дугаар улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1,17 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 525.0 мянган төгрөг буюу хамгийн бага юм.

Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2017 оны 2 дугаар улирлын байдлаар 667,4 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 299.2 мянган төгрөг буюу 31.0 хувиар бага юм. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 659.2 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 15.2 мянган төгрөгөөр илүү буюу 674.6 мянган төгрөг байна.

Аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 489.4 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 658.3 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 757.3 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 754.2 мянган төгрөг, 200, түүнээс дээш ажиллагчтайнх 702,9 мянган төгрөг боллоо.

 


Сэтгэгдэл бичих

2016 онд 508,3 тэрбум төгрөг

 

Программ хангамж мэдээ, тайлан

  ХАӨМС шинэ хувилбар татах

 Мал тооллогын программ

 Мэдээлэл оруулах программ  татах

 Тайлан харах программ татах

 Хөдөө аж ахуйн программ татах

 ХАА-8, ХАА-9 программ татах

 Улирлын мэдээний программ татах

 Жилийн эцсийн мэдээний программ татах