ЯДУУРЛЫН ДҮР ТӨРХ-2016

Нийтэлсэн: 2017 он 10 сар 21. 17 цаг 40 минут

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны судалгааны үр дүнгээр Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин буюу ядуурлын хамралтын хүрээ 29.6 хувь болсон бөгөөд 907.5 мянга орчим хүн ядууралд өртжээ. Өөрөөр хэлбэл, 100 хүн тутмын 30 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй байна гэсэн үг юм.  Ядуурлын хамралтын хүрээ 2014 онд 21.6 байснаа 2016 онд 29.6 болж 8.0 пунктээр нэмэгджээ.

Хэдийгээр ядуурлын түвшинг илэрхийлж байгаа энэ үзүүлэлтийн агуулгыг ойлгоход хялбархан боловч уг үзүүлэлт ядуучуудад үндсэн хэрэгцээгээ хангахад юу (мөнгөн дүнгээр) дутагдалтай байгаа, эсвэл ядуучуудын дунд хэрэглээ нь хэрхэн хуваарилагдсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгдөггүй нь бодлогын хэрэгжилтийг үнэлэхэд дутагдалтай байж болох юм. Тухайлбал, тодорхой нэгэн бодлогыг хэрэгжүүлснээр ядуу хүн амын аж байдал дээшлэх боловч ядуурлын хамралтын хүрээ өөрчлөгдөхгүй үлдэж болно. Иймээс ядуурлын хамралтын хүрээ хэмээх үзүүлэлтийн сул талыг нөхөж ядуурлын талаар илүү тодорхой ойлголт авахын тулд ядуурлын гүнзгийрэлт ба мэдрэмж хэмээх өөр хоёр хэмжүүрийг хамтад нь авч үздэг.

Ядуурлын гүнзгийрэлт нь хүн амын хэрэглээ ядуурлын шугамаас хэр доогуур байгааг тодорхойлдгоороо ядуурлын хамралтын хүрээнээс давуу талтай. Энэ үзүүлэлт 7.7 хувьтай байгаа нь ядуу бус хүн амын хэрэглээг ядуурлын шугамтай ижил гэж үзвэл дунджаар хүн тус бүр ядуурлын шугамаас 7.7 хувиар доош хэрэглээтэй байна гэсэн үг юм. Зөвхөн ядуу хүн амын дунд ядуурлын гүнзгийрэлтийг тооцоход 26 хувь байгаа нь ядуучуудын дундаж хэрэглээ ядуурлын шугамаас 26 хувиар буюу сард дунджаар 38.2 мянган төгрөгөөр доогуур байгааг харууллаа.

Ядуурлын мэдрэмж 2.9 хувь байна. Энэ хэмжүүрийн ядуурлын хамралтын хүрээ болон гүнзгийрэлтээс ялгаатай нь ядуучуудын хэрэглээний тархалтаас хамаардаг. Жишээлбэл, нэг ядуу өрхийн хэрэглээ багасч харин тэр өрхөөс арай өөр өрхийн хэрэглээ яг тэр хэмжээгээр ихэссэн ч ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хэвээрээ байвал ядуурлын хамралтын хүрээ болон ядуурлын гүнзгийрэлт өөрчлөгдөхгүй боловч ядуурлын мэдрэмж нь нэмэгдэнэ. Энэ үзүүлэлтийг ядуурлын хамралтын хүрээ болон гүнзгийрэлт нь ижил байгаа бүлгүүдийн ядуурлыг харьцуулахад ашигладаг.

Хэрэглээг хэвтээ тэнхлэг, хэрэглээний тухайн түвшинд харгалзах хүн амын тооны өсөн нэмэгдэх хувь хэмжээг босоо тэнхлэгээр илэрхийлдэг. Хэрэглээний ямар нэг түвшинг сонгоод ядуурлын түвшин гэж үзэх юм бол уг шугамаар тодорхойлогдох ядуурлын хамралтын хүрээний түвшинг энэ муруй илэрхийлэх учир үүнийг “Ядуурлын хамралтын хүрээний муруй” гэж үзэж болох юм. Нэг хүний сарын хэрэглээний хэмжээ 146145 төгрөгийг ядуурлын шугам гэж үзвэл нийт хүн амын 29.6 хувь нь ядуу байна  гэсэн үг.

Улсын дунджаар ядуурлын Хамралтын хүрээ 29.6, Ядуурлын гүнзгийрэлт 7.7, Ядуурлын мэдрэмж   2.9 хувьтай гарлаа

Төв аймгийн ядуурлын Хамралтын хүрээ 17.3, Ядуурлын гүнзгийрэлт 1.7, Ядуурлын мэдрэмж  1.3 хувьтай гарлаа.

Эндээс бүрэн эхээр нь үзнэ үү  ЯДУУРЛЫН ДҮР ТӨРХ-2016


Сэтгэгдэл бичих

2016 онд 508,3 тэрбум төгрөг

 

Программ хангамж мэдээ, тайлан

  ХАӨМС шинэ хувилбар татах

 Мал тооллогын программ

 Мэдээлэл оруулах программ  татах

 Тайлан харах программ татах

 Хөдөө аж ахуйн программ татах

 ХАА-8, ХАА-9 программ татах

 Улирлын мэдээний программ татах

 Жилийн эцсийн мэдээний программ татах