Төв аймгийн дүнгээр ДНБ-ий үйлдвэрлэл 2016 онд 508,3 тэрбум төгрөг боллоо

Нийтэлсэн: 2017 он 10 сар 25. 18 цаг 35 минут

  • Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь тухайн засаг захиргааны нэгжийн эдийн засгийн үйл ажиллагааны цар хэмжээг харуулдаг макро эдийн засгийн чухал үзүүлэлт юм.

ДНБ-ийг үйлдвэрлэлийн, эцсийн ашиглалтын, орлогын гэсэн 3 аргаар тооцдог. Нийт үйлдвэрлэлтээс завсрын хэрэглээг хасч нэмэгдэл өртгөөр тооцохыг үйлдвэрлэлийн; эцсийн хэрэглээ, хуримтлал, цэвэр экспортын нийлбэрээр тодорхойлохыг эцсийн ашиглалтын; хөдөлмөрийн хөлс, үндсэн хөрөнгийн хэрэглээ буюу үндсэн хөрөнгийн элэгдэл, үйлдвэрлэл болон импортын цэвэр татвар, үйл ажиллагааны цэвэр ашиг, холимог орлого зэрэг орлогын элементийн нийлбэрээр тооцохыг орлогын арга гэж нэрлэнэ.

ДНБ-ий үйлдвэрлэлийн аргын тооцоо нь эдийн засгийн үйл ажиллагааны салбараар хийгддэг ба эдгээр эдийн засгийн салбарын үйл ажиллагаа нь ДНБ-д ямар хувь нэмэр оруулж байгааг харуулдаг.

    Төв аймгийн дүнгээр ДНБ-ий үйлдвэрлэл 2016 онд 508,3 тэрбум төгрөг болж 2012 оноос 82,7 хувь, 2013 оноос 36,7 хувь, 2014 оноос 7,1 хувиар тус тус өсч, 2015 оноос 6,3 хувиар буурлаа. 

2016 оны аймгийн ДНБ-нд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 50,3 хувь, үйлдвэрлэлийн салбарынх 27,6 хувь, үйлчилгээний салбарынх 22,7  хувь, бүтээгдэхүүний цэвэр татварын хэмжээ -0,6 хувийг хувийг эзэлжээ.

Үүнийг 2015 оны ДНБ-нд эзлэх хувьтай харьцуулбал үйлдвэрлэлийн салбарынх 3,4 пунктээр, үйлчилгээний салбарынх 1,2 пунктээр тус тус өсч, ХАА-н салбарынх 4,3 пунктээр, бүтээгдэхүүний цэвэр татвар 0,3 пунктээр буурлаа.

      Нэг хүнд ногдох бодит ДНБ-ний төгрөгөөр тооцсон өсөлтийн хувь өмнөх онтой харьцуулахад 2012 онд 24,2 хувь; 2013 онд 35,3 хувь; 2014 онд 27,4; 2015 онд 23,2 хувийн өсөлттэй байсан бол 2016 онд 7,0 хувиар буурлаа.

дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү


Сэтгэгдэл бичих

2016 онд 508,3 тэрбум төгрөг

 

Программ хангамж мэдээ, тайлан

  ХАӨМС шинэ хувилбар татах

 Мал тооллогын программ

 Мэдээлэл оруулах программ  татах

 Тайлан харах программ татах

 Хөдөө аж ахуйн программ татах

 ХАА-8, ХАА-9 программ татах

 Улирлын мэдээний программ татах

 Жилийн эцсийн мэдээний программ татах