Японы статистикийн товчооны судалгааны баг аймагт ажиллаа

Нийтэлсэн: 2017 он 11 сар 10. 12 цаг 43 минут

 Японы Статистикийн товчооноос Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны мэдээлэл технологийн хөгжил ямар түвшинд байгааг судалж, танилцаж цаашид хэрхэн хөгжүүлж болох талаар зөвлөгөө өгч хамтран ажиллах юм.

Тус судалгааны багийн Японы статистикийн товчооны дэд захирал бөгөөд Статистикийн мэдээллийн системийн менежментийн газрын дарга Ейжи Мүнаката, Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Ёосүке Акаши,  ахлах судлаач Кейсүкэ Камата болон ҮСХ-ны ахлах референт Ц.Алтангэрэл, ахлах шинжээч Б.Тамир, референт Г.Отгонбаяр нар манай аймагт ажиллаа.

Багийнханд аймгийн тухай танилцуулга мэдээлэл хийж, аймагт ашиглаж буй технологийн хөгжил ямар түвшинд байгааг үзүүлж, тулгамдаж байгаа асуудлын талаар саналаа хэллээ.

Зуунмод сумын  Зүүндэлгэр багийн түвшинд хэрэглэж буй цахим программ хангамжийг ашиглаж буй байдал, тулгамдаж  буй асуудлын талаар мэдээлэл солилцлоо.

 


Сэтгэгдэл бичих