Ажиллагчдын дундаж цалин 2017 оны 3 дугаар улиралд

Нийтэлсэн: 2017 он 12 сар 17. 14 цаг 30 минут

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2017 оны 3 дугаар улиралд нийт 38.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 606.3 мянган ажиллагчид хамрагдсан хамрагдлаа. Шимтгэл төлж буй ААНБ өмнөх улирлаас 0.2 (0.4%) мянгаар буурч, ажиллагчид/даатгуулагчид 11.3 (1.9%) мянгаар нэмэгджээ. Эдгээр ажиллагчдын 48.4 (8.0%) мянга нь 240.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 34.9 (5.7%) мянга нь 240.0-300.0 мянган төгрөгийн цалинтай, 107.7 (17.8%) мянга нь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай, 218.6 (36.0%) мянга нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай, 100.3 (16.6%) мянга нь 900.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай, 25.4 (4.2%) мянга нь 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай, 70.8 (11.7%) мянга нь 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.
Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 240.0 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 2.0 мянгаар, 240.0-300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 2.1 мянгаар, 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 5.1 мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.0 мянгаар, 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.6 мянгаар, 1500.0 мянган төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 4.8 мянгаар нэмэгдлээ. Харин 700.0-900.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 0.2 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.8 мянгаар, 1100.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.2 мянгаар буурлаа.

 

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 71.6 (8.1%) мянган төгрөгөөр өсөхөд удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин 84.8 (11.7%) мянган төгрөг, барилгын салбарынх 95.5 (12.2%) мянган төгрөг, боловсруулах үйлдвэрлэлийн салбарынх 124.3 (13.3%) мянган төгрөг, уул уурхай, олборлолтын салбарынх 271.4 (13.7%) мянган төгрөг, мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарынх 205.2 (16.5%) мянган төгрөг, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарынх 271.6 (18.5%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн. Харин нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх улирлаас 10.7 (1.1%) мянган төгрөгөөр буурахад боловсролын салбарт ажиллагчдын цалин 83.8 (11.0%) мянган төгрөг (багш нарын зуны амралттай холбоотой), үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарынх 60.6 (7.4%) мянган төгрөг, боловсруулах үйлдвэрлэлийн салбарынх 65.0 (5.8%) мянган төгрөг, мэргэжлийн шинжлэх
ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарынх 64.4 (4.3%) мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Мөн ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд 900.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 5.0 (4.8%) мянгаар буурч, улсын дунджаас доогуур буюу 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 5.1 (4.9%) мянгаар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.2 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 605.6 мянган төгрөг гарлаа

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 240.0 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 2.0 мянгаар, 240.0-300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 2.1 мянгаар, 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 5.1 мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.0 мянгаар, 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.6 мянгаар, 1500.0 мянган төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 4.8 мянгаар нэмэгдлээ. Харин 700.0-900.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 0.2 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.8 мянгаар, 1100.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.2 мянгаар буурлаа.    

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 3 дугаар улирлын тайланд хамрагдсан 606.3 мянган ажиллагчдын медиан цалин нь 690.9 мянган төгрөг  юм. Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2017 оны 3 дугаар улиралд 2010 оны 4 дүгээр улирлаас 2.5 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 50.1 хувиар нэмэгджээ.

 Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 617.6 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 763.2 мянган төгрөг,  50-99 ажиллагчтайнх 852.1 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 952.7 мянган төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.4 сая төгрөг боллоо.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2017 оны 3 дугаар улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.2 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 521.4 мянган төгрөг буюу хамгийн бага юм. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 955.9 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 71.6 (8.1%) мянган төгрөгөөр өсөж, өмнөх улирлаас 10.7 (1.1%) мянган төгрөгөөр буурлаа.

Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 659,7 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 296.2 мянган төгрөг буюу 31.0 хувиар бага юм. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 677.8 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 33.7 мянган төгрөгөөр бага буюу 644.1 мянган төгрөг боллоо.

Аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 481.0 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 646.8 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 690.5 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 801.7 мянган төгрөг, 200, түүнээс дээш ажиллагчтайнх 726,6 мянган төгрөг боллоо.


Сэтгэгдэл бичих