ТӨВ АЙМАГ “ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙ, МАНЛАЙЛАЛ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ АНХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 2018 он 02 сар 07. 18 цаг 44 минут

 

Аймгийн “Төрийн албаны удирдах ажилтны ёс зүй, манлайлал” анхдугаар зөвлөгөөнийг Аймгийн ЗДТГ, Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгууллаа. Зөвлөгөөний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын дарга бөгөөд ТАЗСЗ-ийн дарга Ч.Сарангэрэл, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд, Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, УИХ-ын Тамгын газрын реферэнт О.Нарантуяа, ЗГХЭГ-ын ахлах реферэнт П.Энхсайхан болон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, Цэцэрлэгийн эрхлэгчид нийт 200 хүн оролцлоо. Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс өнгөрсөн 2017 оныг “Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг сайжруулах жил” болгон зарлаж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан батлуулж хэрэгжилтийг ханган ажилласан. Мөн шударга, ил тод хариуцлагатай албыг төлөвшүүлж төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор ЗГ-ын “Сахилга хариуцлагыг чангатгах тухай” 01 тоот албан даалгавар гарч энэ хүрээнд манай аймгийн төрийн бүх шатны байгууллагууд нилээдгүй олон ажлыг зохион байгуулж тодорхой үр дүнд хүрлээ.


Сэтгэгдэл бичих