СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН ДАРГА НАРЫН СУРГАЛТ, СЕМИНАР БОЛЛОО

Нийтэлсэн: 2018 он 02 сар 07. 19 цаг 06 минут

Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарын сургалт, семинарыг Засгийн газрын болон бүх шатны Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил” урианы бодлого хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулахад бодлогоор дэмжиж, арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгөх зорилгоор аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа. Сургалт, семинарын үеэр аймгийн ЗДТГ-ын бодлогын хэлтсийн дарга нар болон  Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нар 2018 оны дэвшүүлсэн зорилт, анхаарах асуудлаар чиглэл өгч,  гарын авлагаар хангав


Сэтгэгдэл бичих