БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтэлсэн: 2018 он 04 сар 04. 18 цаг 13 минут

Монгол улсын Засгийн газрын болон аймаг сум, багийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аймаг сумын  эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих урианы жилийн хүрээнд Аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн үйлчилгээний анхан шатны нэгж болох баг, багийн Засаг дарга нарыг чадавхижуулах сургалтыг зохион явуулж байна. Урианы жилийн хүрээнд төлөвлөгдсөн ажил, хөтөлбөрүүдийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд нь бодлогын зөвлөгөө, дэмжлэг өгөхөд сургалтын зорилго, ач холбогдол чиглэгдэж байгаа бөгөөд сургалтад 27 сумын 97 багийн Засаг дарга нар хамрагдлаа.

АЛБАН ЁСНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ ГАРГАХАД БАГИЙН ЗАСАГ ДАРГЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, АНХААРАХ АСУУДАЛ сэдвээр 2020 оны Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогын тухай; Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн өрх, хүн амын үзүүлэлтүүдийн бүрэн нөхөлт, мэдээллийн чанар, үнэн бодит байдлыг сайжруулах; Гудамж, зам талбай, барилга, орон сууц, хашаа, хаалганы хаягжуулалтыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын хийсэн шинэ хаягийн зургийн дагуу шинэчлэх ажлыг эрчимжүүлэх; Багийн харъяат үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, ААНБ-ын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн ажил үйлчилгээг албан ёсны статистик мэдээлэлд бүрэн хамруулах; 2017 оны мал тооллогын анхаарах асуудал сургамжууд; сум, багийн албан ёсны статистик мэдээллээр танилцуулга бэлтгэж, байнгын сурталчилгааны самбар ажиллуулах зэрэг чигллээр мэдээлэл өглөө.

 


Сэтгэгдэл бичих