Математик, статистик загварчлалын улсын уралдааны эхний шатны шалгаруулалт болж II шатанд шалгарсан 10 багт Төв аймгийн Заамар сумын 1 дүгээр сургуулийн “Expendience” баг багтлаа

Нийтэлсэн: 2018 он 04 сар 11. 12 цаг 58 минут

Улс, орнуудын хамгийн эрэлттэй 20 мэргэжлийн тоонд статистикч мэргэжил багтдаг. Үүнтэй холбоотойгоор Үндэсний Статистикийн Хороо болон Монголын Математикийн Багш нарын Академи хамтран “Математик, статистикийн улсын уралдаан”-ыг анх удаа зохион байгуулж байгаа билээ.
Тус уралдаанд оролцож буй ахлах ангийн сурагчид баг болж эзэмшсэн мэдлэгээ ашиглан амьдралд тулгамдаж буй асуудлыг судалгаа, тооцоотойгоор шийдвэрлэх арга зам дэвшүүлж буйгаар онцлог болж байна.

Уралдаанд нийт Нийслэлийн найман дүүрэг 20 аймгийн 139 багийн 740 гаруй сурагч оролцох хүсэлтээ ирүүлсэн. Эдгээрээс 2 дугаар шатад 10 багийг шалгарууллаа.

Бүтээлүүдийг Үндэсний Статистикийн Хороо болон Монголын Математикийн Багш нарын Академи, МУИС, СЭЗИС, ХААИС, МИС, ЭЗҮДС зэрэг сургуулиудын эрдэмтэн багш нараас бүрдсэн шүүгчдийн комисс шүүж дүгнэн, уралдааны II шатанд шалгарч өрсөлдөх багуудын бүтээлийг тодрууллаа.

Уралдааны II шат 2018 оны 4-р сарын 19-ний өдөр болох бөгөөд багууд бүтээлээ илтгэн танилцуулж, шүүгчдийн комиссын асуултад хариулах зэргээр өөрсдийн бүтээлийг хамгаалсны эцэст ялагчийг тодруулах юм.
Уралдааны II шатанд шалгарсан багууд:
• Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн “Ирээдүйн эзэд” баг
• Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р сургуулийн “Алтай” баг
• Дорнод аймгийн Чойбалсан хотын 5-р сургуулийн “Оч” баг
• Төв аймгийн Заамар сумын 1-р сургуулийн “Expendience” баг
• Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3-р сургуулийн “Maxfun” баг
• Улаанбаатар хотын Багануур дүүргийн Гүн галуутай ЦС-ийн “Гүн галуутай” баг
• Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ШМТК-ийн “NMTC-007” баг
• Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ESM-н “ESM” баг
• Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Их Засаг лицей сургуулийн “Их засаг” баг
• Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Сант сургуулийн “Сант” баг


Сэтгэгдэл бичих