Аймгийн төвийн багийн иргэдээ сонсох арга хэмжээнд оролцлоо

Нийтэлсэн: 2018 он 04 сар 20. 10 цаг 57 минут

Аймгийн төвийн 6 багийн иргэдээ сонсох арга хэмжээнд оролцож багийн иргэдэд  Төв аймаг, Зуунмод сум, оршин суудаг тухайн багийн тухай мэдээлэлүүдийг бэлтгэж танилцуулан, хэвлэж тархаалаа. Иргэдийг хувиараа үйл ажиллагаа явуулдаг бол багтаа мэдээллээ үнэн зөв гаргаж өгч байх, Хүн ам өрхийн мэдээлэлийн санд байгаа тухайн өрхийн болон бүх гишүүдийн мэдээлэлийг нягтлан шалгаж үзэх, мал бүхий иргэд мал тооллогод заавал хамрагдаж байх  зэрэг асуудалд анхаарч ажиллахыг зөвлөв.

12 өрхийн гишүүдээс Хүн ам, өрхийн мэдээлэлийн санд байгаа тухайн өрхийн болон бүх гишүүдийн мэдээлэлийг нягтлан шалгаж үзэхэд боловсрол, ажил эрхлэлт, сууцны талбайн хэмжээ зэрэг үзүүлэлтүүд зөрүүтэй байсанг залрууллаа. Цаашдаа багийн Засаг  дарга, зохион байгуулагч нарт бүх өрх, түүний гишүүдийн мэдээлэлийг нягтлан шалгаж ажиллахыг зөвлөмж болгов.


Сэтгэгдэл бичих