Сумдын статистик хариуцсан ажилтнуудын сургалт семинар боллоо.

Нийтэлсэн: 2018 он 05 сар 15. 17 цаг 02 минут

     2018 оны 5 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд аймгийн төв Зуунмод суманд Статистик хариуцсан ажилтан нарт зориулсан сургалт боллоо. Сургалтанд 27 сумын санхүү албаны дарга, сумын статистик хариуцсан ажилтан нийт 54 хүн хамрагдлаа.

     Сургалтаар хэлтсийн дарга болон салбар хариуцсан мэргэжилтнүүд  сар, улирал, жилийн мэдээ тайлан гаргах, мэдээний чанар, бодит байдалд хяналт тавих, мэдээний үндсийг баталгаажуулах болон цаашид анхаарах асуудлаар заавар, аргазүйн зөвлөгөө өглөө. Мөн "Зөрчлийн тухай хууль"-д статистикийн мэдээ тайланг хоцроосон, өгөөгүй, алдаатай мэдээлсэн хуулийн этгээдэд авах арга хэмжээний талаар,  статистикийн хэлтсээс хэрэгжүүлж байгаа шинэлэг ажил, 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд, ҮСХ-оос явуулах томоохон түүвэр судалгаа, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийлээ.

 

Сэтгэгдэл бичих