2017 оны ажлаараа тэргүүлсэн ажилтнууд тодорлоо.

Нийтэлсэн: 2018 он 05 сар 15. 17 цаг 26 минут

       Төв аймгийн Статистикийн хэлтсээс сумдын 2017 оны ажлыг дүгнэж шилдгүүдээ тодруулав. Сумдын ажлыг  5 бүлгийн 11 шалгуур үзүүлэлтээр ҮСХ-оос баталсан аймгийн ажил дүгнэх журмыг баримтлан дүгнэлээ. Үнэлгээгээр 27 сумаас 2 сум "А", 23 сум "В", 2 сум "С" үнэлгээтэй гарав. 

        5-р сарын 14-15-ны өдрүүдэд сумдын санхүү албаны дарга болон статистик хариуцсан ажилтан /СХА/-уудын сургалт зохион байгуулж сургалтын үеэр 2017 оны ажлаараа эхний 5 байранд шалгарсан сумын СХА-д батламж гардуулж урамшууллаа.  1-р байранд Эрдэнэ сумын СХА Г.Нарантунгалаг, 2-р байранд, Заамар сумын СХА М.Балжинням, 3-р байранд Цээл сумын СХА Д.Нарангэрэл, 4-р байранд Батсүмбэр сумын СХА Д.Оюунчимэг, 5-р байранд Баянцогт сумын СХА Э.Эрдэнэжаргал нар шалгарав. Энэ үеэр хэлтсийн дарга Ж.Отгончулуун бусад суманд ажлаараа тэргүүлэх боломж бүрэн байгааг сануулж ажлын амжилт хүслээ. 


Сэтгэгдэл бичих
ТӨВ аймаг 2019 онд
МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУГАА ИРГЭД (урьдчилсан гүйцэтгэл)
91 941
Төрсөн хүүхдийн тоо
1927
Нялхсын эндэгдэл
17
Бүртгэлтэй ажилгүйчүүд
374

Ажлын шинэ байранд ажилд орсон иргэн

1126
Малын тоо
4 979 161
Хэрэглээний үнийн ИНДЕКС
5,1

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо

865
Дотоодын нийт бүтээгдэхүүн
594,3 тэрбум төгрөг (2018 он)