2018 оны хагас малын түүвэр судалгааны цахим семинар-сургалт боллоо

Нийтэлсэн: 2018 он 05 сар 31. 08 цаг 43 минут

2018 оны 5 сарын 30-ны өдөр 2018 оны хагас малын түүвэр судалгааны цахим семинар-сургалтыг сумдтай зохион байгуулан явууллаа. Семинар сургалтанд сумдын Засаг дарга,  ЗДТГ-ын дарга, санхүүгийн болон мал үржлийн албаны дарга нар, олон нийтийн интернэт мэдээллийн төвийн ажилтан, сум-багийн статистик хариуцсан ажилтнууд оролцож малын  түүвэр судалгааны зохион байгуулалт, тооллогын маягт, аргачлал, программын талаар дэлгэрэнгүй заавар зөвлөмж өгч ХАӨМС-гийн болон бусад мэдээ тайлангийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл зааварчлага өглөө.

Сумдаас малын түүвэр судалгаа болон ХАӨМС-гийн чигллээр гарсан асуултанд статистикийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд  дэлгэрэнгүй хариулт өглөө. Сургалтын бүрэн хэмжээний аудио бичлэгийг сумдад дотоод удирдлагын системээр дамжууллаа.


Сэтгэгдэл бичих