Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны үндсэн үр дүнг тархаах семинар боллоо

Нийтэлсэн: 2018 он 06 сар 18. 04 цаг 13 минут

Жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилгоор НҮБХАС болон Швейцарийн хөгжлийн агентлагийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр МУ-ын ЗГ-аас хэрэгжүүлж буй ”Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа хийгдсэн үндэсний хэмжээний судалгаа.

Төслийн зорилго:

•Монголын гэр бүл дэх хүчирхийллийн тархалт, шинж чанар ба ерөнхий байдлыг судлах
•Хохирогчдыг хамгаалах орчныг сайжруулах
•Олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх
•Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь тоон мэдээллийг бий болгох

Судалгааны зорилго:

•Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хэлбэр, төрөл, тэдгээрийн тархалт, үр нөлөө, учир шалтгааныг тодорхойлох
•Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой тоон мэдээллийг бий болгох
•Зорилтот бүлэгт чиглэсэн тодорхой бодлого, хөтөлбөрийг боловсруулах суурь мэдээлэл, эх үүсвэртэй болох
•ТХЗ-ын Зорилт 5-ын (5.2.1, 5.2.2) холбогдох үзүүлэлтийг тооцох
•НҮБ-аас гаргасан шалгуур үзүүлэлтийг тооцох, олон улсын түвшинд харьцуулах боломжийг бий болгох
 
•Судалгааны түүвэрлэлт: Аймаг болон үндэсний хэмжээнд төлөөлөх чадварыг хангасан 7860 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, 15-64 насны 7319 эмэгтэйг судалгаанд хамруулсан.
•Олон улсад харьцуулагдах боломжийг хангаж, ДЭМБ-ын нэгдсэн арга зүйг ашигласан.
 
 
 
 
 
Эмэгтэйчүүдийн тэн хагасаас илүү (улсын дундаж- 57.9 хувь, Төв аймаг 57.7 хувь) нь амьдралынхаа туршид хамтрагчийн хүчирхийллийн аль нэг (нэг болон түүнээс олон) хэлбэрт өртөж байжээ.
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл бичих