БНСУ-ын Статистикийн газрын төлөөлөгчид хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийтэлсэн: 2018 он 07 сар 07. 02 цаг 42 минут

Манай хоёр орны статистикийн байгууллагуудын хамтын ажиллагаа 2001 оноос эхэлсэн бөгөөд 2002 онд хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шинэчлэн байгуулсан.

Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-ын Статистикийн газрын Нийгмийн статистикийн товчооны дарга Кан Чан Шиг тэргүүтэй төлөөлөгчид ҮСХ-нд албан айлчлал хийлээ.  Энэ удаагийн уулзалтаар хөдөө аж ахуйн статистик болон өрхийн орлого, зарлагын судалгааны хүрээнд харилцан туршлага судлах юм.

Хэлтсээс орон нутгийн салбарын үйл ажиллагааны чигллээр дэлгэрэнгүй мэдээлэл хийж Төв аймгийн эдийн засгийн үндсэн 2 салбар болох мал аж ахуй, газар тариалангийн үзүүлэлтүүдийг танилцуулж, мал тооллого болон өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны цахим программ хангамжийн ашиглалт, хэрэглээний одоогийн түвшин, тулгарч буй сорилт бэрхшээлийн талаар  мэдээлэл өгч, санал солилцлоо.

Мал тооллогыг хэрхэн хийдгийг газар дээр нь үзүүллээ.

 


Сэтгэгдэл бичих