Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилтыг сайжруулах ажил үргэлжилж байна

Нийтэлсэн: 2018 он 09 сар 11. 11 цаг 05 минут

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого болон 2018 оны 10 сард зохион байгуулах Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны бэлтгэл хангах зорилгоор баг, хорооны Засаг дарга нарын эрхлэн явуулдаг Хүн ам, өрхийн мэдээллийн онлайн сангийн баяжилтыг сайжруулах ажил орон даяар эхлээд байна.

Хүн ам, өрхийн мэдээллийн сан нь тухайн өрхийн гишүүдийн мэдээллийг бүртгэх бөгөөд тухайн оны суурин хүн амын тайлангийн анхдагч суурь мэдээлэл, хүн амын нас хүйсийн бүтэц, гэрлэлтийн байдал, шилжилт хөдөлгөөн, ажил эрхлэлт, боловсрол, орон сууцны төрөл, нөхцөл, нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтүүд зэрэг хүн ам, өрхийн мэдээллийг цуглуулж, засаг захиргааны бүх нэгжээр боловсруулан гаргадгаараа ач холбогдолтой. Мөн хүн ам, өрхийн талаарх засаг захиргааны анхан шатны болон нийгэм, эдийн засаг, хүн амын түүвэр судалгаа, хүн ам, орон сууц, мал тооллогын анхан шатны нэгж, хамрах хүрээг тодорхойлох суурь мэдээлэл болдог төдийгүй үндэсний болон бүсийн хэмжээний богино хугацааны  төлөвлөлт хийх, бүх шатны Засаг дарга нар орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн бодлогыг  боловсруулахад  чухал шаардлагатай суурь мэдээлэл болдог.

Хүн ам, өрхийн мэдээллийн сан нь багийн Засаг дарга нарын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бүртгэлд хяналт тавих, статистик мэдээллийг гаргах, төлөвлөлтийг газрын зурагт суурилсан үзүүлэлтэд тулгуурлан хийх зэрэг үйл ажиллагааны суурь юм.

Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилтыг сайжруулах ажлын хүрээнд аймаг орон нутаг шуурхай ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал,

  • Сум, багийн ХАӨМС хариуцан ажиллаж буй хүмүүст сургалт зохион байгуулах ажлыг хийж эхлээд байна.
  • Аймгийн статистикийн хэлтсийн ажилтнууд сум, багаар өөрийн биеэр очин заавар, чиглэл өгч шуурхай ажиллаж байна

Хүн ам, өрхийн мэдээллийн санг сайжруулж буй энэ цаг мөчид иргэн Та багтаа хандан хүн ам, өрхийн мэдээллийн сан дахь өрх болон өрхийн бүх гишүүдийн мэдээлэлтэй танилцаж үнэн зөв байдалд хяналт тавин ажиллана  уу.


Сэтгэгдэл бичих