“Статистикийн боловсрол” сэдэвт хичээл заалаа.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 23. 04 цаг 30 минут

 Үндэсний статистикийн хороо болон аймаг нийслэлийн статистикийн хэлтсүүд оюутан, сурагч, аж ахуйн нэгж болон төрийн байгууллагын ажилтнуудад статистикийн мэдээллийн ач холбогдлыг сурталчлан таниулах, ашиглах боловсрол, мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой ажиллаж байгаа билээ.

 Үүний хүрээнд Монгол улсад статистикийн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, “Дэлхийн статистикийн өдөр”-ийг тохиолдуулан ЕБС-ийн сурагчдад статистикийн талаар мэдээлэл өгөх, олон нийтэд танин мэдүүлэх, сурталчлах зорилгоор ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад танин мэдэхүйн сургалт, хичээл зохион байгуулдав.

      Төв аймагт тус хичээлийг 27 сумын статистик хариуцсан ажилтнууд өөрийн ажиллаж байгаа сумын МСҮТ-ийн оюутан, ЕБС-ын ахлах ангийн сурагчдад 11-р сарын 15-аас 21-ний өдрийн хооронд заав. Хичээлд нийт 23 сумын 764 сурагч хамрагдав.

     Хичээлээр статистикийн байгууллагын үйл ажиллагааны тухай ерөнхий ойлголтыг өгөхөөс гадна www.1212.mn Статистикийн мэдээллийн нэгдсэн сан, tuv.nso.mn Төв аймгийн статистикийн хэлтсийн цахим хуудсыг хэрхэн ашиглах, статистик мэдээ яагаад хэрэгтэй, хэрхэн гаргадаг зэргээс эхлээд сурагчдын оршин суугаа аймаг, сум, багийн хүн ам, МАА талаар сонирхолтой тоон үзүүлэлтүүдийг танилцуулан сурагчдын сонирхсон асуултад хариулт өгөв. Зарим сумдад “АХА” асуулт хариултын тэмцээн зохион байгуулж шилдгүүдийг толруулав.  


Сэтгэгдэл бичих