2018 оны Мал, тэжээвэр амьтадын улсын тооллогын цахим семинар-сургалтыг сумдын удирдлагуудад зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 30. 03 цаг 54 минут

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2018 оны Мал, тэжээвэр амьтадын улсын тооллогын  цахим семинар-сургалтыг сумдын удирдлага нарт АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД МАЛ ТООЛЛОГЫН КОМИССЫН ДАРГА  Ж.БАТЖАРГАЛ, статистикийн хэлтсээс зохион байгуулан явууллаа. Семинар сургалтанд сумдын Засаг дарга, орлогч, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга,  ЗДТГ-ын дарга, санхүү албаны дарга,  олон нийтийн интернэт мэдээллийн төвийн ажилтан, сумын статистик хариуцсан ажилтнууд оролцож мал тооллогын зохион байгуулалт, тооллогын маягт, аргачлал, программын талаар дэлгэрэнгүй заавар зөвлөмж өгч ХАӨМС-гийн болон бусад мэдээ тайлангийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл зааварчлага өглөө.


Сэтгэгдэл бичих