2018 оны мал тооллогын урьдчилсан дүн

Нийтэлсэн: 2018 он 12 сар 31. 04 цаг 37 минут

Монгол Улсын ‘’Статистикийн тухай“ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолын дагуу “Мал, тэжээвэр амьтдын тооллого”-ыг 2017 оны 12 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж явууллаа.

МАЛЫН ТООНЫ ЭРЭМБЭ ЗИНДАА, аймгаар, урьдчилсан дүнгээр
Төрөл Улсын ЭРЭМБЭ ЗИНДАА Аймаг Тоо
Тэмээ 14 Төв  3 504
Адуу 2 Төв  341 366
Үхэр 4 Төв  282 304
Хонь 4 Төв 2 449 075
Ямаа 9 Төв 1 505 849
Бүгд 5 Төв 4 582 098

 

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2018 оны жилийн эцэст аймгийн малын тоо 4 сая 582.1 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 103.0 мянган толгой буюу 2.2 хувиар буурлаа.  2018 онд малын тоо 5 төрөл дээр өмнөх оныхоос буурлаа. Тэмээ 24 толгой буюу 0.7 хувиар, адуу 34.2 мянган толгой буюу 9.1 хувиар, үхэр 28.5 мянган толгой буюу 9.2 хувиар, хонь 12.1 мянган толгой буюу 0.5 хувиар,  ямаа 28.3 мянган толгой буюу 1.8  хувиар тус тус буурлаа. Өндөрширээт, Баяндэлгэр, Эрдэнэ, Алтанбулаг, Зуунмод, Баян, Дэлгэрхаан, Архуст, Мөнгөнморьт сумд малын тоогоо өмнөх оноос 15794-297 толгойгоор буюу  6,9-0,3  хувиар тус бүр өсгөв.

2018 оны аймгийн мал тооллогын урьдчилсан дүн. МАЛЫН 5 ТӨРЛӨӨР МАЛЫН ТООНЫ ЭРЭМБЭ ЗИНДАА, сум, багаар


Сэтгэгдэл бичих