Ажиллагчдын дундаж цалин 2018 оны 4 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2019 он 03 сар 15. 10 цаг 25 минут

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны 4 дүгээр улиралд нийт 40.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 652.2 мянган ажиллагчид
хамрагдлаа. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.1 (5.3%) мянгаар, өмнөх
улирлаас 0.5 (1.2%) мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 38.3 (6.2%) мянгаар, өмнөх
улирлаас 1.2 (0.2%) мянгаар тус тус нэмэгджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын 46.4 (7.1%) мянга
нь 240000 төгрөг хүртэлх цалинтай, 112.2 (17.2%) мянга нь 240001-500000 төгрөгийн цалинтай, 213.3 (32.7%) мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай, 140.9 (21.6%) мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай, 36.2 (5.6%) мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай, 103.3 (15.8%) мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай гарлаа.
Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 240000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 2.0 мянгаар, 240001-500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 26.6 мянгаар, 500001- 900000 төгрөгийн цалинтай ажиллагчид 13.1 мянгаар буурсан байна. Харин 900001-1500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 29.9 мянгаар, 1500001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 12.9 мянгаар тус тус нэмэгдлээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл, Баруун бүсэд 736.7 мянган төгрөг, Зүүн бүсэд 824.2 мянган төгрөг, Хангайн бүсэд 928.0 мянган төгрөг, Төвийн бүсэд 934.5 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 185.8-383.6 мянган төгрөгөөр бага, харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 135.4 мянган төгрөгөөр их юм.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.5 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 704.2 мянган төгрөг байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдын 99.9 (15.3%) мянга нь боловсролын салбарын, 77.4 (11.9%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын, 74.5 (11.4) мянга нь төрийн удирдлага ба батлан
хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын, 68.9 (10.6%) мянга боловсруулах үйлдвэрлэлийн, 43.1 мянга нь барилгын салбарын, 41.8 мянган нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 38.6 (5.9%) мянга нь уул, уурхай олборлолтын салбарын, 33.5 (5.1%) мянга нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарын ажиллагчид хамрагдсан бол үлдсэн хувийг бусад салбарын ажиллагчид эзэлжээ.

Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 668.0 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 879.8 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 998.2 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.1 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.6 сая төгрөг байна.

 

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.3 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 576.2 мянган төгрөг буюу хамгийн бага байна.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 81.4 (7.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 88.5 (8.6%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 81.4 (7.8%) мянган төгрөгөөр өсөхөд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын дундаж цалин 190.7 (8.3%) мянган төгрөг, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 176.6 (18.8%) мянган төгрөг, барилгын салбарынх 139.9  (14.2%) мянган төгрөг, мэдээлэл, холбооны салбарынх 127.3 (13.1%) мянган төгрөг, хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарынх 99.9 (15.5%) мянган төгрөг, мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарынх 97.3 (6.0%) мянган төгрөг, ус хангамж, бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарынх 91.9 (12.8%) мянган төгрөг, үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарынх 90.8 (10.7%) мянган төгрөг, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 84.2 (9.9%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газар болон хувьцаат компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг, хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас  105.9-213.1 (9.5%-19.0%) мянган төгрөгөөр их, харин орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдынх 847.1 мянган төгрөг, төрийн бус байгууллагад ажиллагчдынх 885.1 мянган төгрөг, төсөвт байгууллагад ажиллагчдынх 901.9 мянган төгрөг, хоршоонд ажиллагчдынх 490.9 мянган төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 218.4-629.4 (24.2%-2.3 дахин) мянган төгрөгөөр бага байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018 оны 4 дүгээр улирлын тайланд хамрагдсан 652.2 мянган ажиллагчдын медиан цалин нь 806.6 мянган төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2018 оны 4 дүгээр улиралд 2010 оны 4 дүгээр улирлаас 3.0 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 61.1 хувиар нэмэгджээ.

 

Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар 749,0 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 371.3 мянган төгрөг буюу 33.1 хувиар бага юм. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 739.3 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 18.1 мянган төгрөгөөр их буюу 757.4 мянган төгрөг боллоо.

Аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 509.1 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 746.7 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 845.9 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 819.3 мянган төгрөг, 200, түүнээс дээш ажиллагчтайнх 800,3 мянган төгрөг боллоо.

 


Сэтгэгдэл бичих