Хагас жилийн малын түүвэр судалгааны талаар цахим хурал, сургалт хийлээ.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 31. 07 цаг 56 минут

Хагас жилийн малын түүвэр судалгааны талаар 26 сумын удирдлага, Санхүү албаны дарга, сумын статистик хариуцсан ажилтан нартай цахим хурал, сургалт хийлээ. Сургалтыг статистикийн хэлтсийн дарга удирдан зохион байгуулж судалгааны мэдээллийг цуглуулах аргачлал, маягт бөглөхөд анхаарах зүйлийн талаар сургалт хийв. Мөн сумдаас сонирхсон зүйлээ асууж хариултаа авлаа.

ҮСХ нь 2007 оноос эхлэн малын хагас жилийн түүвэр судалгааг МУ-ын Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйл 1 дүгээр хэсгийн “в”, “л” дэх заалтын дагуу, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн дагуу албан ёсоор улс орон даяар зохион байгуулж, үр дүнг “Хөдөө аж ахуйн давхар даатгал”-ын компанид  хүргүүлдэг. Түүвэрт 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор тоологдсон малтай өрхийн 16 хувийг судалгаанд хамруулна.

ҮСХ-оос энэ жилийн малын түүвэр судалгааг 2019 оны 06 дугаар сарын 03-наас 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнтэй уялдан аймгийн Статистикийн хэлтсээс Засаг даргын 2019.05.22 -ы 01/956 тоот “Малын түүвэр судалгааг явуулах тухай” албан бичгийг сумдын Засаг дарга нарт; маягт, заавар, түүврийн хүрээ болон холбогдох бусад материалыг сум, багт хүргүүлэх зэргээр бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих