ХАОСТ-2020, БОСТ-2019 бэлтгэл ажлын талаар цахим хурал хийв.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 03. 10 цаг 37 минут

ХАОСТ-2020, БОСТ-2019 бэлтгэл ажлын талаар сумдын тооллогын комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ.  Монгол улс Хүн ам орон сууцны тооллогын тухай хуулиар 10 жил тутамд хүн амаа тоолдог. Ээлжит тооллогыг 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 00 цагт явахаар тов гарсан. Цахим хурлаар:

  1. Тооллогын бэлтгэл ажлын явц, анхаарах асуудлууд
  2. Сумын тооллогын комисс, түүний гишүүдийн чиг үүргийн талаар Статистикийн хэлтсийн дарга Ж.Отгончулуун танилцуулав.

    2020 оны Хүн ам орон сууцны тооллого нь хосолмол буюу нийт хүн амын 90 орчим хувьд нь бүртгэлд суурилж, 10 орчим хувьд нь уламжлалт аргаар явуулахаараа өмнөх тооллогуудаас онцлогтой. Иймд МУ-ын хэмжээнд баг, хороо бүрт хөтлөгддөг Хүн ам өрхийн мэдээллийн сангийн баяжилт шинэчлэлтийн ажлыг эрчимжүүлж тооллогын бэлтгэл хангагдана.

    Хурлаар аймгийн 97 багийн ХАӨМС-ын мэдээллийн сүүлийн жилийн өөрчлөлтийг баг тус бүрээр танилцуулсан. ХАӨМС-ийн хүн амын өөрчлөлтийн шинэчлэлт аймгийн дүнгээр 56.25%-тай байгаа ба нийт багийн 10,3% нь боломжийн; 35,0% нь хэвийн; 32.0% нь хангалтгүй; 22.7% нь маш хангалтгүй дүнтэй тооллогот бэлдэж байна. Хангалтгүй болон маш хангалтгүй баг, сумдууд ажлаа эрчимжүүлэх шаардлагатайг анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
ТӨВ аймаг 2020 онд
 Монгол улсад оршин суугаа хүн ам 
93 332
Өрхийн тоо
27 267
Төрсөн хүүхдийн тоо
2 294  2019 он
Бүртгүүлсэн шилжин ирэгчид
2 955
Нялхсын эндэгдэл
12
Бүртгэлтэй ажилгүйчүүд
368

Ажлын шинэ байранд ажилд орсон иргэн

595
Малын тоо
4 877 520
Хэрэглээний үнийн ИНДЕКС
3,1

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо

837
Дотоодын нийт бүтээгдэхүүн
678,7 тэрбум төгрөг - 2019 он

 

2020 оны Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхээ шалгах боломжтой боллоо